2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,459,715,961.70 төгрөгийн үнийн дүн бүхий 7,759,403 ширхэг хувьцаа арилжигдсанаас 32 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нийслэл өргөө" ХК (NUR+15.00%) болон "Сонсголон бармат" ХК (SSG +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -7.10%) болон "Адуун чулуун" ХК (ADL -5.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 45,671 ширхэг нэгж эрхийг нийт 4,939,273 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 666,666 ширхэг үнэт цаас 1,999,998,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.04 хувиар буурч, 22680.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,103,655,688,613.81 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ