"Гуравдугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан" | News.MN

"Гуравдугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан"

"Гуравдугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан"

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" гаргаснаа танилцуулж байна

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" гаргаснаа танилцуулж байна

Posted by News.mn on Wednesday, February 10, 2021

Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Өнөөдөр Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг боловсрууллаа. Манай Засгийн газар халамж буй ажлын байр гэдэг философийг баримтална. Улсын эдийн засаг иргэн бүрийн орлогоос бүрддэг. Бидэнд огцом эдийн засгийн өсөлт шаардлагатай. Иймээс Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөх болно. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тогтвортой орлого, орон сууцтай болгох нь 2024 оныг хүртэлх дунд хугацааны хөтөлбөр байна. Бид цар тахлын эсрэг хариу үйлдэл хийх хэрэгтэй байна. Өмнөх Засгийн газрын цар тахлын үеийн бодлогууд оновчтой байсан. Энэ суурин дээр бид ирээдүйг харна. Засаг газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтын ажлыг эхлүүлж Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор дуусгана. Эзэндээ ээлтэй үхэр жилд монголчууд цар тахлыг ялж, эдийн засгаа сэргээнэ.

ИРЭХ ГУРАВДУГААР САРЫН 01-НЭЭС ЭХЛЭН ХҮН АМЫН 60 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛНА

Бид урьдын адил халамжийн бодлогыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн судалгаа гарсан. Тиймээс шинэ амьдралын хэв маяг шилжих хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бизнесүүдээ нээнэ. 10 их наядын цогц төлөвлөгөө эрүүл мэнд, эдийн засаг хоёрт зориулагдана. Дахин хөл хорио аль болох тогтоохгүй байхыг хичээнэ. Хэрэв тогтоохоор болвол 14-21 хоногийн өмнө мэдэгдэнэ. Ирэх гуравдугаар сарын 01-нээс эхлэн хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэнийг вакцинжуулна. Тэрнээс өмнө вакцинуудаа татан авах ажиллагааг зохион байгуулна. Эн тэргүүнд эрүүл мэндийн ажилчид, суурь өвчтэй, ахмад настнуудыг вакцинжуулна. Бид энэ тал дээр БНХАУ, ОХУ, Энэтхэг, Япон улсуудын Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Олон мэдээлэл дунд иргэд төөрч байна.

Тиймээс цаашдаа дөрвөн өнгөөр бүх түвшнийг авч үзнэ. Ногоон өнгө-мэдээлэх сануулах, шар өнгө – анхааруулах, улбар шар өнгө – хатуу анхааруулах, улаан – шаардах. Маргаашнаас бид улаан өнгөнд орж байна. Энэ төлөвлөгөөг бид хамтдаа шар эсвэл ногоон өнгөнд хүргэх болно. Шар, улбар шар өнгөтэй үед УОК, улаан өнгөтэй байх үед Шадар сайдын мэдэлд очно.

Үйчлүүлэгчтэй шууд харьцдаг, дам харьцдаг бизнесүүд гэж ангилна. Өмнө нь 12-13 стандарт байсан бол одоо хоёр стандарт руу шилжилж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулж, хүргэлтийн үйлчилгээг бодлогоор дэмжинэ. Хилийн тусгай бүс байгуулж, бизнесийн уулзалтуудыг хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн банкуудыг бэлэн бус гүйлгээний чиглэл рүү орохыг зөвлөсөн.

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХОЁР ИХ НАЯДЫН ЗЭЭЛИЙГ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ НИЙЛҮҮЛНЭ

Засгийн газрын эхний 100 хоногт багтааж 16 удаагийн нислэгээр 2560 иргэнийг авчрахаар бэлдэж байна. Тусгаарлах байр гэхгүй зочид буудлуудад халдваргүй бүс бий болгоод иргэдийг тусгаарлах чиглэлээр үе шаттай ажиллана. Ажлын байрыг дэмжих хоёр их наядын гурван жилийн 3 хувьтай зээлийг зах зээл рүү нийлүүлнэ. Нэг их наяд төгрөгийг нь Хармагтайн ордод нийлүүлнэ. Ажлын байр нь цомхотгогдсон 5000 залуучуудыг сар бүр тусгай хөтөлбөрт хамруулна. Томоохон төслүүдэд шаардлагатай гагнуурчин, жолооч зэргийг бэлгэнэ. Төгсөхдөө нэг сая төгрөг авна. Улаанбаатар хотын залуу хөдөө ажилвал нэмэлт тэтгэлэг өгнө, цаашид сурах боломжоор хангана. Эдгээр залуучуудыг ажлын байраар хангасан газруудын татварыг хөнгөлнө.

БАРИЛГЫН КОМПАНИУД ҮНЭГҮЙ ГАЗАР, ҮНЭГҮЙ ДЭД БҮТЭЦ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Орон сууцжуулах 3 их наяд төгрөгийн төлөвлөгөөг боловсруулсан. Барилгын компаниуд үнэгүй газар, үнэгүй дэд бүтэц дээр Засгийн газартай хамтарч ажиллана. Барилгын мкв-ын үнийг Засгийн газрын хүссэн хэмжээнд хүргэвэл ипотекийн зээлээр хангана. Монгол банкны дахин санхүүжүүлэх репо зээлийн нөхцлийг сайжруулж, хувийн хэвшлээ дэмжинэ. Үүний хүрээнд 300-500 сая төгрөгийн зээлийг иргэд, аж ахуй нэгжид олгоно. Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг боловсруулсан. Хаврын тарилалтын 100 тэрбум төгрөгийн зээл, ноолуур бэлтгэлийн 200 тэрбум төгрөгийн зээл, малчдыг дэмжсэн 200 тэрбум төгрөгийн зээлийг тус тус боловсруулсан. Эрдэнэтийн зэсийг баяжуулж, Тавантолгой нүүрсийг угаая гэж ярьсан. Гэхдээ төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. 12 өдрийн хөл хорио дууссаны дараа хувийн хэвшлийнхэнтэй төр уулзалт хийнэ. Улсын төсвөөс мөнгө гарахгүй. Хамгийн сайн халамж бол ажлын байр. Иргэдийн оролцоо үүн дээр тун чухал. Нэг өрх-нэг шинжилгээ тун хүнд сонсогдож байгаа. Гэхдээ ингэж л байж бид ногоон, шар бүс рүү орно. Нэг дахин хохирол амсах томоохон эрсдлийн өмнө бид байна.

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" гаргаснаа танилцуулж байна

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" гаргаснаа танилцуулж байна

Posted by News.mn on Wednesday, February 10, 2021

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Байгаа бүх боломжоороо цар тахлыг даван гарахын тулд Засгийн газар, УИХ ажиллаа. Гурван жилийн 10 их наядын иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах төлөвлөгөөг боловсрууллаа. Хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, уншиж байж хямралаас гарна. Энэ мөнгө улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцэх мөнгө. Нийт иргэдийн 37.7 хувь нь халамж хавтгайрч байна гэсэн. Иймээс амьдралаас ч тэр, бизнесээ ч тэр хөл дээр нь босгох цаг иржээ. Одоо төр, иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэж байж улс орныхоо ирээдүйг сайжруулах цаг ирээд байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол улс сэргэн мандах ёстой. Эртэч, эрүүл, эдийн засагч, эх оронч Монгол байя. Төрийн банкнаас Хөгжлийн банк хүртэл шинэ менежменттэй болно. Төрийн реформыг хийж, үр ашиггүй зардлуудыг багасгана. Хөрөнгө оруулалт бүр үр ашигтай байх ёстой. Ард олны үнэмлэхүй итгэлийг зүтгэлээр хариулж шинэ сэргэн мандалтын эхлэлийг тавих болно. Түүний мэдэгдлийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Яагаад нэг өрх-нэг шинжилгээг авах болов ? Энэ мөнгөө вакцинд зарцуулж болохгүй юу?

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:

Энэ шинжилгээний зардлын талаарх олон мэдээ гадуур явж байна. Нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн төсөв энэ ажилд болон цааш цаашдын ажилд төсөвлөгдсөн. Бид сүүлийн хоёр хоног төрийн албан хаагчдаа шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээг авахад ямар нэгэн эрсдэл гарахгүй. Явуулын 200 цэгийг ажиллуулахаар төлөвлөж байна. Нийтдээ 300 гаруй цэг ажиллаж байна.

-Хэдэн ажлын байрыг хадгалж, хэдэн ажлын байрыг нэмж гаргах юм бэ?

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бизнесийн эдийн засгийн эргэлт хийж, ажлын байрны урсгал гаргаж байж л үр дүнд хүрнэ гэдгийг тооцсон. Нэг удаагийн тэтгэлэг, тэтгэмж өгөөд үр дүнтэй болоогүй олон улсын судлаачид онцолж байна. Ерөнхий сайд нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоосоо татгалзах хэрэгтэй. Харин нэг сая төгрөгийн ажлын байрыг босгох философид төвлөрнө.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:

-Дотоодод вакциныг хадгалах сав, хөргөгч, тээвэрлэлтийн асуудал, эмч сувилагч нарын бэлтгэл ажил шийдвэрлэгдсэн. Гуравдугаар сараас вакцинжуулалт эхэлнэ.

-Энэ их төслүүдэд тендер зарлагдана. Тендерийн хяналтыг хэрхэн хийх вэ?

-Тендерийн явцыг цахим болгоно. Төрийн өмчийн хөрөнгө, бараа үйлчилгээний гэрээн дээр тусгай нөхцөл оруулна. Дуусаагүй барилга, чанаргүй зам барьдаг. Харин одоо заавал тодорхой шалгуурыг давсных нь дараа урьдчилгаа төлбөрийг нь өгдөг болгоно.

-Нэгдүгээр төрөхийн дарга одоо ч ажлаа хийж байна. Дунд, доод шатандаа ямар хариуцлага тооцох юм бэ?

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Өнөөдөр эрүүл мэндийн яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай хариуцлага тооцож, чөлөөлсөн. Анхан, дунд шатанд ажил цалгардаж байвал шат шатанд нь хариуцлага тооцно. Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчийг чөлөөлж н.Чингисийг томилсон. НОК-ыг УОК-тай хамтарч ажиллахыг шаардаж байгаа. Дээрээс гаргасан тушаалыг дунд, анхан шатанд хэрэгжүүлэхгүй байдаг энэ явдлыг таслан зогсооно. Хариуцлага алдаж буй хүмүүст сануулах захидал илгээж байгаа. Хоёр сануулах захидал авбал ажлаас нь чөлөөлнө. Эрүүл мэндийн сайд болон бусад шинээр томилогдсон хүмүүст 14 хоногийн даалгавар өгсөн байгаа. Цаашдаа хариуцлага алдвал ажлаа өгөөд л явна. У.Хүрэлсүхийн Засгийн газар анхан дунд шатанд хариуцлага алдсанаас болж ажлаа өгсөн.

-Төрийн байгууллагууд өөрсдөө хэрхэн бүсээ чангалах вэ?

-Төр бүсээ чангална. Данхайсан бүтэцтэй байгаа асуудлаа алхам алхамаар шийднэ. МИАТ компанийн билет яагаад үнэтэй байгаа вэ гэдэг. МИАТ компанид 800 хүн ажилладаг. Хэрэв хувийн хэвшил МИАТ-ыг ажиллуулсан бол дөрвөн онгоцыг 300 хүнээр ажиллуулж  чадна. Таван зуун сул орон тоог татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байгаа юм.

-Яагаад нэг цонхоор мэдээлэл өгнө гэсэн юм бэ?

-Төрийн байгууллагууд л нэгдмэл мэдээлэлтэй байх ёстой гэж би үзэж байна. Тэгэхгүй бол эрүүл мэндийн яам, УОК хоёр нь хоёр өөр юм яриад байж болохгүй. Мэдэмхийрч, хэвлэлээр гарах дуртай хүмүүстэй хатуу хариуцлага тооцно. УОК энэ үед бүх онцгой комиссыг зангидаж ажиллана.

-Авлигын индексийг хэрхэн бууруулах вэ?

-Төрийн худалдан авалтыг цахимжуулвал авлигын индексийг бууруулах шалгуур үзүүлэлтийг хангана. Улс төрийн намын санхүүжүүлэлтийн ил тод байдлын тухай хууль батлагдвал авлигын индекс буурна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг буруу бөглөвөл тооцох хариуцлагаа чангалвал индекс буурна.

ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР УЛИРАЛ ГЭХЭД 210 МЯНГАН АЖЛЫН БАЙРАА АЛДАНА ГЭСЭН ТООЦОО ГАРСАН

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: 

-Эдийн засгаа дэмжиж, 10 их наядын эх үүсвэрийг хаанаас гаргах вэ. Монголбанк мөнгө хэвлэх үү?

-Цах тахал эхэлснээс хойш 2020, 2021 оны төсөв дамжаад 4.1 их наяд төгрөгийн арга хэмжээг авсан. 4.1 их наяд төгрөг гэдэг бол төсөвтөө ахадсан ачаалал юм. Цаашдаа төсөв дээрээ нэмж ачаалал авах боломжгүй. Тиймээс богино хугацаанд эдийн засгаа хэвийн байдалд нь оруулахын төлд мөнгөний бодлого, төсвийн бодлогыг нягт уялдуулж явах хэрэгтэй болоод байна. 2021 оны ДНБ -6 хувийн агшилттай гарлаа. Төлбөрийн тэнцэл +730 сая ам.долларын үзүүлэлттэй харагдаж байна. Эдийн засаг агшихаар гадагшаа гардаг валютын урсгал зогссон. Гаднаас орж ирдэг импортын бараа эрс багассан. 2019, 2020 онд алт тушаалт нэмэгдсэн. Тиймээс төлбөрийн тэнцэл нэмэхтэй гарсан.

Мөнгө хэвлэх гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах Төв банкны үндсэн ажил. Мөнгөний нийлүүлэлтээ нэмэх хамгийн чухал үе ирж байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьд хүрсэн. Одоо энэ үзүүлэлт 15 хувьтай байгаа. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлт хийх зайлшгүй шаардлага байна. Энэ мөнгийг зөв сувгаар эдийн засагт нийлүүлэх хэрэгтэй. Халамж, хэрэглээгээр оруулж болохгүй. Энэ Засгийн газар халамжийн бодлогоос татгалзаж, бүтээмж рүү шилжинэ. Энд яригдаж буй мөнгөний нийлүүлэлтүүд бодит эдийн засаг руу, банкуудаар дамжуулж эдийн засаг руу орно.

-Ипотекийн зургаа хувийн зээл гарч байгаа юу. Цаашдаа хэвийн гаргах боломж байгаа юу?

-Ипотекийн зээл эдийн засгийг түргэсгэдэг том салбарын нэг. Эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой. Тиймээс манай Засгийн гол цөм бодлогын нэг нь орон сууцжуулах хөтөлбөр. Өнөөдрийг хүртэл явж ирсэн ипотекийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл шаардлагыг зөөллөхийн төлөө ажиллана. Өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард түүхэндээ хамгийн өндөр зээл олгосон. 950 тэрбум төгрөгийг зургаан хувийн ипотекийн зээл олгосон. Өнөөдрийг хүртэл тогтсон схемийн хүртээмжийг нэмэгдүүлж, цааш үргэлжлүүлнэ.

-Ажлын байрыг хэрхэн нэмэх вэ?

-Ажлын байрыг нэмэх гэхээсээ илүү ажлын байраа хадгалж үлдэх, эрсдэлтэй байдалд орсон. Ажлын байраа хадгалахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ. 810 мянган ажлын байр цар тахлын өмнө байсан бол 68 мянган ажлын байрыг алдаад байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол энэ оны гуравдугаар улирал гэхэд 210 мянган ажлын байраа алдана гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр нэмж алдах 130 мянган ажлын байрны эрсдэлийг бууруулж энэ төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

-Төсөвт тодотгол хийх үү?

-Яаран хариулах боломжгүй. Төсөвт тодотгол хийх хуультай. Одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Нэг сарын гүйцэтгэл 90 хувьтай гарсан. Бидний тооцоолж байснаас харьцангуй эерэг гарсан. Бизнесүүдээ нээгээд ирэхээр эдийн засаг сэргэж эхэлсэн.

-Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг царцаах уу?

-Урсгал зардал дээрээ маш том хэмнэлт хийсэн төсөв баталж чадсан. Цаашдаа 10-20 хувийн хэмнэлт хийх төсвийн төлөвлөгөөн дээр сууж байна. Ирэх сараас хэмнэж болох урсгал зардал болон төсвийн хөрөнгө оруулалт дээр ажиллана. Хэмнэж чадах хэмнэлтийг тултал нь хийж ажиллана. Ялангуяа төсвийн үйлдвэрийн газруудад хийнэ. Улсын үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон. Хаахыг нь хаах хэрэгтэй. Засаглалын хувьд өөрчлөхийг нь өөрчилнө. Хувьцаа арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ.

-Аж ахуйн нэгжүүдэд хоёр их наядын зээл олгоно гэсэн. Нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн дээд хэмжээ гэж бий юү. Хэзээнээс олгож эхлэх вэ. Санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

-Хоёр эх үүсвэрийн боломж байгааг танилцуулгад дурдсан. Гурван ч эх үүсвэр байхыг үгүйсгэхгүй. Нэгд, байгалийн баялгийг эргэлтэд оруулах замаар хямд эх үүсвэрийг бий болгоно. Хармагтайн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг Төв банкнаас хийх боломжтой. Үүний банкуудаар дамжуулж, жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох төлөвлөгөөтэй байна. Тодорхой хэмжээнд дахин санхүүжилтэд ашиглахыг зөвшөөрч байгаа. Энд ямар нэгэн төрийн институт оролцохгүй, шууд банкуудаар дамжуулна. Энэ хөтөлбөрөөс гадна Төв банк репо санхүүжилтийн хэмжээ, хүртээмжийг нэмээд хүүг багасгаад арилжааны банкуудад хийнэ. Төв банк улиралдаа 500 тэрбум хүртэлх репо санхүүжилт хийнэ.

-Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжих хөтөлбөр үү?

-Орон сууцжуулах хөтөлбөр орон даяар явна. Орон нутагт илүү хямд ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Газар нь бэлэн болсон төслүүд нийслэл дээр байгаа юм билээ. Үүн дээр түшиглэж Улаанбаатар хотоос эхэлнэ. Газар, дэд бүтцийг төрөөс шийдэж өгч байгаа учраас үнийн босгыг төр тогтооно.

ТӨГРӨГ ИЛҮҮ ЧАНГАРАХ НӨӨЦ БОЛОЛЦОО БАЙНА

ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Төв банкны зүгээс эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 10 их наядын төлөвлөгөө төрийн мөнгөний бодлоготой хэр нийцэж байгаа вэ гэдэг дээр би тодруулж хариулт өгье. УИХ-ын намрын чуулганаар 2021 онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталсан. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах явцад мөнгөний нийлүүлэлт, зээл хэд орчим хувиар өсвөл макро эдийн засгийнхаа бодлогод нийцтэй байх вэ гэдэг дээр Төв банкны зүгээс тодорхой судалгаа, тооцооллыг хийсэн байсан.

Энэ 10 их наядын хөтөлбөр Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлтэй нийцтэй байгаа. 2021 онд Төв банк мөнгөний бодлогыг 20-25 хувиар өсгөх, зээлийг энэ хэмжээнээс доошгүй байхаар бодолцож тооцоолсон байсан. Өнөөдөр танилцуулж байгаа 10 их наядын хөтөлбөр дотор маш том том тоонууд явж байгаа. Мэдээж энэ тоонууд манай 2021 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлтэй ерөнхийдөө нийцтэй гарсан.

Өнөөдөр Монголбанкин дээр 7.8 их наядын нөөц хөрөнгө хуримтлагдаад байна. Энэ бол банкны илүүдэл нөөц. Хэрвээ эдийн засаг нээлттэй, идэвхтэй ажиллаж байсан бол энэ мөнгөний талаас илүү хувь нь зээл болоод, эдийн засагтаа эргэлдэж л байх байсан. Цар тахалтай уялдаад зээл гарч чадахгүй, түгжигдээд байсан. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр энэ мөнгө буцаад эдийн засаг руугаа орох юм. Энэ утгаар авч үзвэл Төв банкнаас шинээр, ийм их хэмжээний мөнгө нийлүүлэх шаардлага байхгүй.

Юуны өмнө түгжигдэж байсан мөнгө эргээд гарч ирнэ гэж ойлгож болно. Жишээ болгон хэлэхэд, нэг их наядаар гаргахаар төлөвлөж байсан репо дахин санхүүжилт маань 2 их наяд болж өсч байна. Өнөөдөр Монголбанкинд үнэт цаасан байршихдаа 6 хувийн хүү төлөөд байршдаг. Эргээд репо санхүүжилт 6.5 хувийн хүүтэй болж банкин дээр очдог. Репо санхүүжилт 2 их наяд болно гэхээр Монголбанкинд байгаа 7.8 их наядын 2 их наяд нь санхүүгийн байгууллагаар дамжаад очиж байгаа учраас нэмэлт мөнгөний нийлүүлэлт хийх шаардлага гарахгүй. Засгийн газар бонд гаргаад, эсвэл Хармагтайн алтны бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, алтны урьдчилгаа маягаар гарвал тодорхой хэмжээний мөнгөний нийлүүлэлт гарна. Гэхдээ энэ нь өмнөх Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хийсэн бидний тооцоололд хүрэхээргүй байгаа. Тэгэхээр мөнгөний бодлого Засгийн газрын хөтөлбөр хоёр нэлээн ойрхон, нийцтэй, уялдаж гарч байгаа.

Ханшийн хувьд тогтвортой байна гэдэгт Монголбанкны зүгээс нэлээн итгэлтэй байгаа. Сүүлийн зургаан сарын турш 2850 гэсэн ханшаасаа ерөөсөө хөдлөхгүй байна. Бүр тогтсон юм шиг байгаа. Энэ онд ханш харин ч наашилж, чангарч магадгүй төсөөлөл Монголбанкны тооцоо судалгаанаас гараад байгаа.

2020 онд төлбөрийн тэнцэл 700 гаруй сая долларын ашигтай гарсан. Энэ нь сүүлийн бараг 10 жилийн хугацаанд ийм өндөр ашигтай гарсан удаагүй. Сүүлийн таван жилд дандаа алдагдалтай байсан бол 2020 онд ашигтай гарсан. 2021 онд 600 сая долларын ашигтай байх төсөөлөл нь хийгдсэн. Тиймээс долларын орох урсгал байна гэдэг нь төгрөг илүү чангарах нөөц бололцоо байна гэж бодож байна. 2020 оны худалдааны тэнцэл 1.6 тэрбум долларын ашигтай гарсан. 2021 онд ч энэ хандлагаа барих боломж нь байгаа.

Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум доллар буюу түүхэн дээд хэмжээндээ байж байна. Төлбөрийн тэнцлээс шалтгаалаад цаашид нөөц нь нэмэгдэх боломж байна гэж үзэж байгаа учраас ханшин дээр ямар нэг дарамт байхгүй. Энэ хэрээр ханш тогтвортой байх бүрэн боломжтой. Эдийн засаг эргээд сэргээд, хөл хорио цээрийн дэглэм тавигдаад, экспорт сэргээд эхэлвэл нүүрсний экспорт эргээд сэргэх боломж байна. Зэсийн үнэ хэрхэн өсч буйг та бүхэн харж байгаа. Дэлхийд Covid-19-той холбоотойгоор алтны үнэ энэ өндөр тогтсон хэмжээндээ хадгалагдах боломжтой гэсэн төсөөллүүд хийгдэж байна. Бид 20-иод тонн алт худалдаж авна.

Оны эхний нэг сард Монголбанк 1.3 тонн алт худалдаж авлаа. Сүүлийн таван жилийн нэг сард 500-гаас дээш кг алт тушаагддаггүй байсан бол энэ ондоо бид 20-иос дээш тонн алт худалдаж авах боломжтой. Энэ нь Монгол Улсын валютын нөөцийг 1 тэрбум доллараар нэмэгдүүлэх нөөц боломж байгааг харуулж байна. Энэ үүднээс ханш байнга тогтвортой байх боломжтой.

Ипотекийн зээл өнгөрсөн 12 сард идэвхжсэн. Нэг сард ч тэр хэмжээгээр үргэлжилж байна. 6 хувийн зээлийн шинэ журмаар 60 хувь нь Монголбанкнаас гарна, арилжааны банкнаас 40 хувь нь гарна. Энэ зарчмаар явбал мөнгөний нийлүүлэлтэд дарамт учрахгүй. Ипотекийн хөтөлбөр өөрөө хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр байгаа. 2013 оноос хойш хэрэгжих хугацаанд 8 хувь, 5 хувиар олгож байсан үе бий. Одоо 6 хувийн шинэ хөтөлбөр гарсан, хоорондоо гүйж шилжихгүй зохицуулалттай. Тиймээс 8 хувийн зээл нэгэнт 30 жилийн төлөлтийн хуваариа хийчихсэн учраас 6 хувийн зээл рүү шилжих боломжгүй. Нэг бол тэр зээлээ бүрэн төлж дуусаад, шинэ хөтөлбөр лүү орох, нэг бол 6 хувиараа 30 жил төлөх боломжууд гарч ирж байгаа. Бодлогын хүү нэгдүгээр улиралд 6 хувиас буух ч хандлага бий. Инфляци 6 хувиас хэтрэхгүй байх тооцоо, судалгаанууд гараад байгаа учраас бидэнд бодлогын хүүг бууруулах орон зай байна гэдгийг харуулж байгаа юм.

ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОХ МӨНГӨ БАЙХГҮЙ

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-УИХ ээлжит бусаар хуралдахгүй. Өрх бүрд нэг сая төгрөг олгох мөнгө байхгүй. Манай улс 800 мянган өрхтэй. Энэ сургаар өрхүүдийн тоо эрс нэмэгдсэн. Тэгэхээр нийт 1 их наяд төгрөг хэрэгтэй болно. Төрийн нэгдсэн санд оффшороос мөнгө орж ирээгүй. Иймд УИХ хууль батлах боломжгүй. Тогтоолоор ч батлах боломжгүй юм. Орлого байж л зардал гарна шүүдээ. Иймд УИХ ээлжит бусаар хуралдахгүй. Үндэсний статистикийн газрын судалгаагаар өрхүүдийн орлого буураагүй.

Мөнгө хэвлэх орон зай бидэнд байна. Ер нь дэлхийн бусад улсууд мөнгө хэвлэж, эдийн засгийн хүндрэлээс гардаг туршлага байна. Хармагтай ордын алтны нөөцийг УУХҮЯ урьдчилсан байдлаар тогтоосон. Цаашид өсөх боломжтой. Энэ ордыг Төв банканд барьцаалан, урьдчилсан байдлаар мөнгө гаргуулна. Энэ орд цаашид Эрдэнэт шиг том орд болж өргөжих боломжтойг “Эрдэнэс силвер” компани мэдэгдсэн. Энэ нь “Эрдэнэс Монгол” компанийн харьяа буюу төрийн өмчит компани.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2021-02-10 103.212.118.166

Вакцинийг ойрын үед хийх болж байгаа нь маш сайхан мэдээ байна. Вакцинууд нь өөр өөр найрлагатай , үйлчилэлтэй байгаа учраас вакциний 1дэхь ба хоер дахь тун нь нэг төрлийн вакцин байх учраас вакцинийг авах хувиарлахдаа хаана ямар төрлийн вакцинийг хийсэнийг картжуулан зөв хувиарлах хэрэгтэй шүү. Нэг төрлийн Вакциныг авмагц бүгдийг нь тариад дуусгачихаад хоёрдахийг өөр төрлийн вакцинийг тарих юм бол нийлэмжгүй болж маш их хортой болно . Энэ талаар судалгаа , сурталчилгаа хийхэд анхаарай

Avatar

Zochin 2021-02-10 192.82.69.24

Manaihaas busad bukh oron вакцинаа ehelsen Manaihaar yrisaar bgaad yuch bhgui bna.Odoo ch horongoo shiideegui bna.AAH uudee yajharj uzeh be.Horio neegdeed AAH iin orlogo saijrahgui sh dee.Gol ni ard irged chin belen mongogui yim hudaldaja ah chadvargui bolson bna.Ene tal deeree gol ni anhaaraachee .Baga huutei zeel unegeer ogoh yum bol odoo yaraltai heregjuuleh ni chuhal b a

Avatar

Зочин 2021-02-10 66.181.161.89

Манай засгийн бүлтрэх ч яахав ….. Бакцин гээч нь олдох юм бол уу даа !
Бид чинь өөрсдөө хийдгүй , хүний илүүчилснийг л олж авах санаатай биздээ

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2021-02-10 103.212.118.63

Вакцин оройтож байна. Манайтай л адилхан жижиг, дөнгөж 1946-1948 онд улсаа байгуулсан, жаахан шохойн чулуунаас өөр баялаггүй, элсэн цөлийн улс Израиль аль хэдийнэ Америкийн вакцин аваад хүн амынхаа 60 хувийг тарчихсан, одоо бүр вирусээр өвдсөн хүнийг эмчлэх эм бүтээж байна. Гэтэл манайх ийм байж байдаг. Хор хөдлөх шиг болж байна. Бидний байж байгаа царайг хархад ганц энэ биш ер нь өрсөлдөөний энэ өршөөлгүй орчлонд бтэсэж үлдэхэд хицүү юм байна даа. Яанам билээ дээ

Avatar

Үргэлжлэл 2021-02-10 103.212.118.63

Монгол түмэн бид засгаа ч олигтой байгуулчихаж чадахгүй, нутгийнхаа, намынхаа хулгайчийг толгой дээрээ залчихаад, хишиг гуйж царайлаад, өнөөдүүл нь үгүй, үгээр хуураад үнэндээ тоох ч үгүй өөрснөө хулгайгаар баяжаад. Монголууд бидэнд түүх : "Манай улс гэрээ өөрснөө авч яв" гээд хайралчихад бид засгаа ч олигтойхон хүмүүсдээ бариулчихаж чаддаггүй. Ёстой л боолыг чөлөөд тавьчихаар харангалаад үхчихдэг гэгч л үнэн юм даа.

Avatar

Уурхай 2021-02-10 103.26.195.242

Уурхайгаас өөрөөр үйлдвэр барьж ажлын байр бий болгох Жижиг сажиг гэлтгүй олон уурхай нээснээс хайран газрын хөрс сүйдэж байна Оюу толгой яваандаа суулт үүсэх биз Уурхайгаас үүссэн тоосонцор уушгины өвчлөлд хүргэнэ Уурхайд ажиллаж буй хүмүүс сүрьеэтэй болдог Энэ асуудлыг уурхайг хэт олшруулахгүй байж л шийднэ Яаж хамгаалах вэ Уурхайгаас олсон орлогоор үйлдвэр барьж эдийн засгаа хараат байдлаас гаргах Иргэдээ ажилтай болгох Инженерлэлийг инженерийн шийдлийг өндөр түвшинд хүргэх

Avatar

Muugii 2021-02-10 172.58.111.179

Zuv l bodlogo bna shd!!! Niigmiin bulguudiin tulhamdsan asuudliig unuugiin nuuts bolomjind tulguyrlaj shiideh 3 jiliin tulivluguug demjij bna. harin jaahan shahaj shaardaj ajillah heregtei. Halamjiig zogsooj ajil gololgui hiideg bolgoh heregtei bna. Halamj avah bol ajil hiideg ND shimtgel tuldug baih shaardlaga bii bolgo. 700 000 -1 000 000 tug ugie geed Malchin oldohgui bna. Tegeed jaahan bodohgui yu !!! Esreg yum yarih bichihee bolchihmoor bna

Avatar

Зочин 2021-02-10 202.126.89.242

АН-ын хөлсний бичээч нар овоо ажиллаж байна. Сайн байна.

Avatar

Зочин 2021-02-10 173.176.63.13

ouyn-erdene USA , English system-eer ajillad ehlelee. Gadaadad surguuli tesgssen gahia shuvuunii mah idesen hun bnaaa

Avatar

Ерөнхийлөгчид Мөрөөдөгч Хүүк 2021-02-10 45.153.160.134

Хүүксүх сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт байрлах 260 тоотын давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч ажилтан, эмэгтэй хүн, иргэн "Мөнгөн.."-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалт үзүүлэхээ хэзээ зогсоох вэ?

Avatar

Зочин 2021-02-10 185.220.100.241

! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Галзуу хүн ЕС болж болохгүй, огцруул. 2021-02-10 202.21.108.49

МАН гаруудаас шилэгдэж ЕС болсон хүн нь энэ чааваас, яг согтуу галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг. Энэ Хүүкийн бээлий удахгүй ээ, мөн л Хүүк шиг улс орон ард түмнийг хорлож дурлачихаад л зугтаана. Тэгэхээс нь өмнө л ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. 400 сая жуулчин, 10 их наядыг өөрсдийн компанид хувиарлах гм энэ галзуу сүйдлэнээ.

Avatar

Зочин 2021-02-10 202.131.225.197

аламжийн бодлогыг үргэлжлүүлэх боломжгүй zuv shuu zugeer suugaal mungu avdag ulsuudiig hudulguh ajil hiilgeh heregtei.

Avatar

Цэнгэл 2021-02-10 66.181.176.146

х***а вакцин хийлгэхгүй шүү. Орос ч хог.

Avatar

Зочин 2021-02-10 66.181.187.228

барууныхан орос вакцен хийлгээд байх юм хүмүүс хүссэнгээ л хийлгэнэ биз

Avatar

TsM 2021-02-10 202.126.89.85

Засгийн газар муу ажиллавал харааж зүхнэ, хийе бүтээе гээд сайхан зүйл төлөвлөхөөр мөрөөдлөө гэх. Бид чинь яачихсан улс вэ?. Харааж харлуулахын оронд нэг удаа ч гэсэн урам өгөөд дэмжээч! Хамгийн арчаагүй хүмүүс чинь л хамгийн түрүүнд харлуулдаг юм шүү дээ. Хүн бүр дэмжээд зүтгэцгээе л дээ!

Avatar

Зочин 2021-02-10 66.181.187.228

Дэмжээд зүтгэцгээе харалуулж байгаа хүмүүс эх орноо хорлож байгаа юм өӨРИЙГӨӨ Ч АОРЛОЖ МЭДНЭ

Avatar

Зочин 2021-02-10 172.90.229.225

Вакцин бол үйлдварлэж байгаа АНУ-д ч магнаг болж туйлын ховор байхад яаж ингэж том дуугарч байнаа. Ёстой нэг мөрөөдлийн засгийн газар болж байгаа юм бишүү

Avatar

Зочин 2021-02-10 59.153.85.72

энэ ерөнхий сайд хагас галзуу нөхөр айл гэр болж тоглож байгаа хүүхэд шиг юм ярьж дэлхийн шившиг болж байна .Хардаа МАН АН -ын дүр зураг нь яг хэвээрээ Баг нь солигдсон байна.Энэ засагын газар бол ямар ч чадамжгүй болсон засагын газар шүү дээ.УИХ хэлэлцээд ахиад л зээл авна.Популистууд парламентед гарч ирэх ийм гайтай.Явж явж МАН нэг тултираа хөөсөн бөмбөгөөр биднийг хуурахаар шийдэж дээ.

Avatar

Зочин 2021-02-10 64.119.27.191

Дэлхийд хаана ч 100% үйлчидгээтэй вакцин гараагүй байхад манайх л түрүүлж хийх болж гэнэ

Яагаад бушуухан мөнгө хийхийг боддог юм бэ

Avatar

bat 2021-02-10 66.181.186.42

Энэ хүмүүсийн эрүүл мэнд зүгээр биз дээ. УИХ-хэлэлцүүлэлгүй 10 Их наяд мөнгө гаргахаар болж байгаа нь төсөвийн хууль зөрчиж байгаа хэрэг бусуу. Сонгуульд зориулж ПИАР биш байгаа. 2050 гэдэг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм шиг цаас болоод өнгөрөх байхаа. Энэ Оюук мэтийн жүжигчин хүмүүс засагт гарсанаар улс дампуурах тал руу явлаа даа,Монголын эмэгнэл үүгээр дуусаасай.

Avatar

Зочин 2021-02-10 66.181.169.108

Энэнээс илүү яаж хариулах вэ яэж танилцуулах вэ? Ерөнхий сайд мундаг байна. эсрэг дүрийн уран ыүтээлчдээ

Avatar

Ипотек 2021-02-10 202.131.251.109

8 хувиар ипотек авсан хүмүүсээ 6 хувь руугаа шилжүүлээ Лхагвасүрээн. "Тийм л гэрээ хийсэн ш дээ та нар" гээд байх юм ОТ гэрээ шиг юм хийчихээд. Ямар тендер хусаж, төсвийн мөнгө идэж уусан биш, шударгаар ажил хөдөлмөр хийж нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа дундаж давхаргаа дэмжмээр байна.

Avatar

Худалчууд 2021-02-10 202.126.89.194

3 сараас вакцинжуулна гэнэээээ худлаа хэлхээ больж үз нэг мөсөн 2024 оны сонгуулийн дараа вакцинжуулна гэж хэлэлдээ

Avatar

зочин 2021-02-10 139.5.216.177

Энэ сөрөг хүчний хорт могойнууд, овоо нааштай ажлын сураг сонсонгуут,атаархаж ,уур уцаар нь хөдлөөд сүйд Одоохон ямар нэг шалтаг олж жагсаал цуглаан зохион байгуулж, самуун үүсгэж ,халж солихыг л бодож байгаа да

Avatar

Зочин 2021-02-10 59.153.85.72

энэ ерөнхий сайд хагас галзуу нөхөр айл гэр болж тоглож байгаа хүүхэд шиг юм ярьж дэлхийн шившиг болж байна .Хардаа МАН АН -ын дүр зураг нь яг хэвээрээ Баг нь солигдсон байна.Энэ засагын газар бол ямар ч чадамжгүй болсон засагын газар шүү дээ.УИХ хэлэлцээд ахиад л зээл авна.Популистууд парламентед гарч ирэх ийм гайтай.Явж явж МАН нэг тултираа хөөсөн бөмбөгөөр биднийг хуурахаар шийдэж дээ.

Avatar

Эрдэмтэн 2021-02-10 122.201.31.217

Шинжлэх ухаан гэж ганц нэг үг байхгүй байгаа юм даа

Avatar

Аагий 2021-02-10 192.82.77.226

Хармагтай ордыг ашиглана гэж хөөрөөд байдаг. Усгүй цахилгаангүй байж маш бага агуулгатай ордыг ашиглана гэж хөөрцөглөх юм даа. Тавантолгой нүүрс угаах бас усан хангамжийн асуудал хэцүү дээ.

Avatar

Зочин 2021-02-10 202.126.89.159

Нүүрсийг ч хуурайгаар угааж болно л доо тенологи ньмаль хэдийн бэлэн болсон зүйл…

Avatar

Зочин 2021-02-10 202.9.46.39

Саад болохоо л больчихвол хувийн хэвшлийнхэн чинь өөрсдөө хийчихмээр байхын

Avatar

Зочин 2021-02-10 203.91.115.54

Ишшш, энэ нэг амитан Харвард төгссөн гэнэлээ гэж хэлж амжаагүй байтал тэнэгтээд унах юм. Эсвэл Хэнтийнхэн ийм юмуу? Нэг тэнэг нь буухад нөгөөдөх гарч ирсэн нь арай нэг гэсгэлэн тархитай амитан таарч болно оо доо? Философи биш зарчим гэж ярь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж