Сар шинийг 77 хүн түр хамгаалах байранд өнгөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Сар шинийг 77 хүн түр хамгаалах байранд өнгөрүүлнэ

Сар шинийг 77 хүн түр хамгаалах байранд өнгөрүүлнэ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 77 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас түр хамгаалах байранд байрлаж байна. Эдгээрээс  44 нь бага насны хүүхэд гэдгийг албаныхан мэдээллээ. Хатуу хөл хорионы хугацаанд түр хамгаалах байраар үйлчлүүлж буй иргэд гэртээ харих боломжгүй учраас түр хамгаалах байранд байрлах гэнэ.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгаалын газрын дарга Н.Өлзийхутагаас тодруулахад “Манай байгууллагын дэргэдэх түр хамгаалах байрны ачаалал харьцангуй бага байгаа. Өдөрт дунджаар 100 гаруй хүн ханддаг. Өнөөдрийн байдлаар 77 хүн түр хамгаалах байранд байрлаж байна. Тэдний 44 нь бага насны хүүхдүүд” гэв.

Мөн хатуу хөл хорионы үеэр орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт төрийн бус байгууллагуудад байрлуулахыг албаныхан мэдээлсэн юм.

А.СҮРЭН           

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж