Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна | News.MN

Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна

Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна

Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна

Европ болон Японы зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргахаар зорин ажиллаж буй талаараа “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн менежер Ц.Энх-Амгалан “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ын гишүүдтэй цахим уулзалт хийхдээ онцоллоо.

Уул уурхайн бус экспортыг дэмжсэн энэхүү төслийн хүрээнд Монголын онцлогийг харуулсан нэг бүтээгдэхүүн болох сарлагийн хөөврийн кластерыг хөгжүүлж, түүний үр дүнд малчид нэг кг тус бүрээс 500 төгрөг олдог байсан нь чанараасаа хамаараад 15-20 мянган төгрөг болж өсчээ.

Гадаадын зах зээлд монгол сарлагийн самнасан хөөврийн эрэлт их. Тухайлбал, сарлагийн 60 тонн хөөвөр самналаа гэхэд тэр дороо борлуулагддаг байна. Төслийн багийнхан Монголоос гарч болох бүтээгдэхүүнүүдийг Европ, Швейцарийн зах зээлд танилцуулах зорилгоор эхний ээлжинд сарлагийн хөөвөр, сарлагийн арьсан бөмбөг, торомны ноосон бүтээгдэхүүнүүдийг онцолжээ. Мөн нүүдлийн мал аж ахуйн онцлогийг гаргасан түүхий эд үйлдвэрлэлийн стандарт, түүнийг баталгаажуулах цахим мөшгих систем хөгжүүлж, “Responsible Nomads” хэмээн нэрлэсэн байна.

Ц.Энх-Амгалан менежерийн ярианаас анхаарал татсан сонирхолтой мэдээлэл нь Монголоос FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд арьсан бөмбөг нийлүүлэх тухай асуудал байлаа. Жилдээ 10 мянган ширхэг бөмбөгний эрэлтийн тодорхой хувийг Монголоос FIFA-д нийлүүлэх тухай асуудал яриа хэлэлцээний шатандаа явааг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, монгол хүний урласан, сарлагийн арьсан бөмбөг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны стандартад нийцэн, хүлээн зөвшөөрөгдөх боломж бий ажээ.

Өнөөдрийн байдлаар, монгол сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг Монголдоо үйлдвэрлээд эхэлсэн бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлаг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-той бөмбөг нийлүүлэх хэлэлцээр эхлүүлэх асуудал яригдаж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, хатагтай Стефани Бурри, Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны захирал С.Монголжингоо нартай энэ сарын 3-ны Лхагва гаригт уулзахдаа энэ талаар онцолжээ.

“Хүүхэд бүрт бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төсөл 2018 оноос хэрэгжсэн бөгөөд төслийн хүрээнд сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урлаж буй. Тус бөмбөг нь хүүхэд багачуудад зориулагдсан ч үйлдвэрлэлийн явцад албан ёсны тоглолтын бөмбөг болох боломжтойгоор урлал хийц нь хөгжсөн байна.

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Монголд үйлдвэрлэсэн бөмбөгийг дэлхийн стандартад гаргах ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

Монгол Улсын нэг сум, аймаг FIFA-гийн бөмбөгyий албан ёсны нийлүүлэгч болж, дэлхийн брэнд үйлдвэрлэгчээр нэрлэгдвэл Монголын нүүдлийн ахуй соёл болон мал аж ахуйн бүхий л бүтээгдэхүүн, түүхий эд олон улсад үнэ цэнэтэй болох үүд хаалга нээгдэх билээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирсэн, хатагтай Стефани Бурри тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа “Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж, одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа дуулгасан билээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа засаглалыг бэхжүүлэх “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн удирдлагыг чадавхижуулах чиглэлээр тус агентлагтай ЗГХЭГ хамтарч ажиллахаар болсон.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй билээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт” бэлчээрийн экосистемийн удирдлага төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ. “Ногоон алт” төслийн IV үе шатанд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг 2017 оноос амжилттай хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, амжилтуудыг өргөжүүлэн нэвтрүүлэх зорилготой. Энэ зорилтын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Ногоон алт” төслийн багийнхан хамтран экологийн чадавхид суурилсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэлчээрийн төлөв байдлыг хянах үнэлгээний систем, бэлчээрийн урт хугацааны мониторингийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Швейцарийн хөгжлийн агентлагийн нийт 21 сая ам.долларын өртөгтэй "Ногоон алт” төсөл Монгол Улсын 18 аймгийн 169 суманд амжилттай хэрэгжиж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Москва 2021-02-10 31.173.84.91

Арьсан бембег ашиглахаа болиод удаж байгаа.бороо цас зэрэгээс болоод жинд нь еерчлелт орж стандарт алдагддаг.
Олон тоотой менгений ажил яриад ганц бембег л болсон юм биз дээ

Avatar

Зочин 2021-02-10 73.153.188.19

Швецарын хөгжлийн агентлегийн тэр олон төсөл ямар үр дүн өгөө вэ. Бүгд лдампуурсан Ногоон алт нь ногоон цөл болсон. Хэдэн сумын төв дээр алгын чинээ хэдэн амбаар барьсанаар өөр юу хийв ээ. Малчдидад юу очив оо. Малын эрүүл мэнд сайжруулна гэсэн ямар үр дүнд хүрэв. Чихэнд нь чив зүүгээд бүх малыг эрүүлжүүлнэ гээд сүржигнээд байсан. Үр дүн нь хаана баына. Өөрсдийгөө худлаа сурталчилахаас өөр юу хийж байна. Тэр ард түмний хөрөнгийг зүгээр л шоунд зарцууулж байна. Үүнийг шалгаж зогсоох хэрэгтэй.

Avatar

Tr 2021-02-10 150.129.143.40

Хар мал аа! Швейцарийн ЗГ-аас гаргаж байгаа мөнгийг швейцарчууд л шалгана, чамд түй ч хамаагүй. Үр дүн гараагүй энэ тэр дээр бол үмбүү монголчууд бидний байж байгаа царай энэ. Өөрсдөө олигтой бүтэлтэй байсан бол үр дүн нь гаралгүй дээ. Ингэхэд Швейцар гэж улс байдгийг мэдэх үү? Эсвэл Швейцар гэж монголын үндэсний баатрын нэртэй сан гэж ойлгоод байна уу? Гэнэт эргэлзээ төрчихлөө.

Avatar

Зочин 2021-02-10 192.82.77.75

Цэвэр ширэн бөмбөг ашиглахаа болиод удаж байна. Маш хүнд шүү дээ. Одоогийн синтетик хольцтой үйлдвэрийн сайжруулсан арьстай бөмбөгнүүд дэргэд нь маш хөнгөн, зууралт сайтай, тэрнийгээ дагаад нисэлт нь хүртэл ондоо. Юм мэддэггүй гарууд цэвэр шир гэхээр л сайн гэж бодоод хөөрцөглөөд байгаа бололтой. Nike, adidas зэрэг томчууд өчнөөн жил шинжлэх ухаан болтол нь хөгжүүлээд явж байна. Хэн дуртайгийнх нь хийсэн бөмбөгийг хүлээж аваад л шууд Fifa өөрийн бөмбөг болгоно гэж бодож чаддаг арай л мулгуу юмаа

Avatar

WTF 2021-02-10 217.112.145.202

arisan bumbug FIFA-d niiluulne ? kkk arai l hudlaa shaalaa da.

Avatar

zochin 2021-02-10 192.82.78.133

haana baidag uildver ve, haanaas bumbug avch boloh ve,

Avatar

Зочин 2021-02-10 64.119.24.43

Энэ төслийн шоу яг гаргаж харгадаач. Арьсан стандарт хүний хөлийн авах ёстой жингээс илүү жингээр үйлчилдаг учир хөлбөгчдийн хөлөнд гажиг үүсгэдэг гээд хэрэглэхээ бсанш тэ. Төслүүд шал худлаа гошгоруулах юмаа. Бүх мөнгөө цаас болгож угааж бгаа нөхдүүд.

Avatar

Tr 2021-02-10 150.129.143.40

Атаархаад үхлээ юу? Бөмбөгийг cowhide буюу үхрийн ширээр хийдэг юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж