“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг байгууллаа | News.MN

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг байгууллаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг байгууллаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг байгууллаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрөөд байна.

Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын Их Хурал санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр (2021.02.09) анхны хурлаа хийв.

2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн Улсын Их Хурал энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгууллаа.

Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэв. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар ажиллах юм.

Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар ажиллана.

Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гаргуулах тав дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.

Тогтоолын зургадугаар заалт буюу Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал нар ажиллахаар шийдвэрлэв.

Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, С.Ганбаатар нар ажиллана.

Дэд ажлын хэсгүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм.

Ажлын хэсгийн хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ажлын хэсгийн гол чиг үүргийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал нар оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар Улсын Их Хурлын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон Ажлын хэсэг анх удаагаа байгуулагдлаа. Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон  Ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаагаа Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил, гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо Улсын Их Хурал хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол Улсын Их Хурлаас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө” гэв. Тэрбээр мөн Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, ажил үүргээ хуваарилан, дэд ажлын  хэсгүүдээ байгуулсан талаар мэдээллээ.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлэв. Гишүүд, Оюу толгойн гэрээг харилцан үр ашигтай болгох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажилд тодорхой үр дүн гаргана гэдгээ хэлсэн юм.

Төгсгөлд нь сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ховдын хүү 2021-02-10 202.179.24.206

Энэ Бямбацогт ч мэдэхгүйээ, дунд нь хувийн сонирхолоо л хавчуулж таарах байхдаа.

Avatar

Иргэн 2021-02-10 66.181.185.153

Ажлын хэсэгт амжилт хүсье. УИХ ингэж хяналт тавьж ,тогтоолынхоо гүйцэтгэлийг хангуулдаг байх ёстой.

Avatar

Bi 2021-02-10 66.181.161.14

Anujin ynhanaar ydg ym

Avatar

Зочин 2021-02-10 202.179.24.206

атаархуу нэг юм, ѳѳрѳѳ юу болдоо?

Avatar

showman 2021-02-10 104.59.120.41

Анужингаар яадаг юм бол, уул уурхай мэдэхгүй, олон улсын гэрээ хэлэлцээр мэдэхгүй, бодвол ажлын хэсгийхэнд кофе цай өгч үйлчлэхийн бх даа

Avatar

Hamgiin A pop 2021-02-10 172.58.228.218

Suidelne dee!
Zaluu uye iim baidag gam shig yum

Avatar

Зочин 2021-02-10 66.181.161.111

Эдгээр ажлын хэсгүүд хажуудаа мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулж авч ажилуулсан нь дээр. Сууж ухаж судалж чадахгүй, тоо тооцоолол бодож чадахгүй, модел загварчлал мэдэхгүй болохоор бүтэшгүй муйхарласаар л дуусна.

Avatar

Зочин 2021-02-10 202.55.191.130

anujin avgaigaar odoo yu hiilgeh be dee.

Avatar

Энэ тийм хүн аймаар гараад явчихмаар шаардлага байна уу... 2021-02-10 66.181.185.116

ОТ-ын гэрээн дээр 3 асуудал л байгаа. 1) 34%-ийг бид хүүтэй зээлж авсан, одоо хүүгийн хүүтэй төлж байгаа компаний хувь эзэмшил тул энд ямар ч асуудал байхгүй бөгөөд 34%-ийг РИО манайд 7,8%-ийн хүүтэй зээлсэн нь дэлхийн дунджаас арай өндөр байна. Дэлхий дундаж 2-3 хувь л байгаа, 2) манай баялгийг ашиглах татварыг 2-хон хувь болгосон арай дэндүү байна, дэлхий дээр ийм ижил уурхайд 20 хувь ч төлөх нь бий, 3) ОТ монголын компани юм бол татварынхан хянах бололцоог олгоочээ.

Avatar

ОНОМ 2021-02-10 66.181.185.116

Энэ ажлын хэсэг бол маш зөв ажлын хэсэг. Ганцхан ажлаа хийж чадах уу, гүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Баабар нарын хуйвалдааны онол гэж байдаггүй гэж яриад байгаа улс л хамгийн том саад болно. Яг үнэндээ, Баабар РИО нарын хамтын ажиллагаа өнгөрсөн 15 жилийн тэдний ярьсан зүйл хуйвалдаан гэж байдаг юм байна гэж бодоход хүргэж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-02-10 66.181.161.36

ajliin heseg dotor esgii hiih gazar nohoi hereggui gegcheer ANUJIN gh yashkaa yu hij tsohij yavj bnaa shal hudlaa sanagdaad yavchlaa uhaan muut olon eriin huuhed tsuvuulsan zambaaraagui yavdalt avgai iim chuhal uils heregt ortson yu hij chadah ym boldoo gai bolnodoo rio tinto avilgal ugvul hamgiin turuund avah hun todorhoi shunalt huuhen gai ymaa

Avatar

Иргэн 2021-02-10 66.181.185.43

Ажлын хэсгийнхэнд амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-02-10 202.126.89.100

Хаха.Өвгөн поп Тэрбишдагва түрүүчийн парламентад бас ажлын хэсэг болоод баахан шалгасан Хиншүү ганбаагийн ярьдаг шиг муу юм байхгүй.Хөндоөнгийн нэр хүндтэй олон улсын аудит яасан бэ.Манай хэдэн малуудыг дүгнэлтэнд мань ч итгэхгүй.

Avatar

Зочин 2021-02-10 64.119.20.234

Сайхан санаачилга байна аа…

Avatar

Зочин 2021-02-10 66.181.166.134

batboldod hariutslaga huleelgeechee

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-02-10 202.9.46.94

ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ТЭНЭГҮҮДИЙГ БҮГДИЙНХ НЬ АМЫГ ХААЖ БАЙГАА АСУУДАЛ ТЭХГҮЙ БОЛ НАМАЙГ ОРУУЛСАНГҮЙ ГЭЖ ГОНШИШГНОНО,,,ДОТРОО НААДУУЛ ЧИНЬ ӨЮУТОЛГОЙГ ДАРАМТАЛЖ БАЙГААД АВЛИГА АВАХ Л Л ЮМ БОДОЖ БАЙГАА ҮНЭХЭЭР БҮХЭХГҮЙ ГАРУУД ЮМАА ТӨР ЧГЭЖ ТӨР ГИШҮҮД Ч ГЭЖ САЛБАДАЙ НУУД МӨНГӨНИЙ ШУНАЛТАНГУУД ЕР НЬ ГИШҮҮНИЙ ХАЛДАНШГҮЙ ЭРХ БҮХ ХАНГАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГЖ БАЙЖ Л ИХ ХУРАЛД ЦЭВЭР САЙН ХҮМҮҮС ГАРЖ ИРНЭ ОДОО БОЛ ТОМ ХУЛГАЙЧДЫН ОРОГНОДОГ ХУЛГАЙ ЛУЙВАР ХУЙВАЛДААНЫ УУРХАЙ БОЛЖЭЭ ӨӨГЧЛАӨЛТИЙГ ИХ ХУРЛЫН ТУХАЙ Х

Avatar

Зочин 2021-02-10 103.26.194.223

ХУЦАЛГҮЙ ЭРДЭНЭТТЭЙ ХАРЬЦУУЛААД ХАР ЧИ ЮУ ВЭЭ МУУ ГӨЛӨГ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Оюутолгойн төсөл зогссоноос гарах сайн, муу үр дагаварыг нь нарийн тооцоосой 2021-02-10 150.129.143.58

Асуулт: 1/С.Ганбаатар, Болорчулуун, Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Аюурсайхан нар Оюутолгойн төслийг зогсоох чиглэлд ажиллах биз.Үгүй юу? 2/Хүрэлбаатар, Булгантуяа, Амартүвшин, Доржханд зэрэг англи хэлтэй, эдийн засгийн боловсролтой гишүүдээ оруулаагүй нь МАН Оюутолгойн төслийг зогсоохын тулд торгуулийн суман байгуулаагүй биз? 3/Хүрэлсүхийн огцорсон шалтгааны нэг нь Оюутолгойн төслийн бүтэлгүйтэл биш биз? 4/Нямдорж нөлөөлөөд ЗГ энэ ажилд ахиц гаргахгүй нь гэж үзээд УИХ хүч түрэхээр шийдээгүй биз?

Avatar

Зочин 2021-02-10 122.201.31.120

Зогсоох гэхээсээ түнтийх санаа нь илүү биз шаарнууд. Процент хочит ч тууж явах шиг.

Avatar

Иргэн 2021-02-10 103.26.193.117

Нэгд. Гишүүдийн нэрсийг ил болгодог нь буруу. Хоёрд. Энд ажил хэрэгт үнэнчээр, бас мэдлэгтэй оролцох гишүүд ховор байна. Тун ядруу ажлын хэсэг байна. Хэцүү дүгнэлт гарах байхаа

Avatar

Зочин 2021-02-10 203.91.115.52

Алив төрийн ажилд хувийн эрх ашгаа өмнөө тавьдаггүй. Надад юу оногдох вэ? гэж шуналын сэдлээр ханддаггүй тийм шударга гишүүдээ оруулахгүй дээ. Зарим хүмүүс нь их л эргэлзээтэй ноёны бөх гэдэг шиг хэцүүхэн л хүмүүс байна. Үүнийгээ төр анхаарах байлгүйдээ. Монголын заяа их гэдэг дээ.

Avatar

zochin 2021-02-10 202.179.24.198

Бяамбацогтын хэсэгт Булгантуяаг оруулах хэрэгтэй байж дээ. Бусад баг нь болж байна овоо шүү дээ УИХ-ын гишүүдэдээ амьжилт хүсэе төр минь түвшин байж түмэн олон амгалан байхыг ерөөж байна.

Avatar

Зочин 2021-02-10 64.119.17.251

Булгантуяа ОТ-д ажиллаж байсан, ер нь ОТ хүн.

Avatar

Зочин 2021-02-10 212.95.5.145

Өө хамаг тэнэг попуудаа энэ ажлын хэсэгт аваачаад хийчихжээ. Булгантуяа, Амартүвшин, Доржханд нтр гээд тоо санхүү ойлгодог, хэл устай хүмүүсээ оруулахгүй дээ

Avatar

Зочин 2021-02-10 122.201.31.120

Хамаг хогийн гарууд бөөндөө чихэгдсэн байх шив. Эд юугаа мэдэж энд ордог байнаа лооол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж