Хаягдсан хөлөг онгоцны багийн гишүүд 4 жил "хоригдож" байна | News.MN

Хаягдсан хөлөг онгоцны багийн гишүүд 4 жил "хоригдож" байна

Хаягдсан хөлөг онгоцны багийн гишүүд 4 жил "хоригдож" байна

Хаягдсан хөлөг онгоцны багийн гишүүд 4 жил "хоригдож" байна
A picture taken with a drone shows an oil tanker named MT Iba in Umm Al Quwain, United Arab Emirates February 8, 2021. REUTERS/Staff

Газрын тос тээвэрлэгч MT Iba усан онгоц эрэгт маш ойрхон ирж зогссон ч хөлгийн багийн таван далайчин хуурай газарт хөл тавьж чадалгүй дөрвөн жил таг гацжээ.

Нүд нь үрчлээтэж, хувцас нь урагдаж, элэгдсэн тэднийг хөлгийн ахмад нь орхин явснаас хойш 5000 тоннын хөлөг онгоцоо манан дөрвөн жилийн турш гэртээ харьж чадалгүй хоригдсон байна.

Энгийн нэгэн далайн тээврийн ажилд гарсан далайчдыг дөрвөн жилийн өмнө хөлгийн ахмад орхин явж, хөлгийг эзэмшигч Alco Shipping компани хөсөр хаяж, 32 сарын өмнөөс цалин өгөхөө больсноор ийнхүү хар дарсан зүүд мэт амьдралаар амьдарч байгаа гэнэ. Хөлгийн багийн таван гишүүн одоогоор ямар ч мөнгөгүй, хувцасгүй, хөлгөөсөө буух эрхгүй, амьдарсаар байгаа бөгөөд нутгийн сайн дурынхны хандивласан хоол ундаар болгож байгаа аж.

Хөлөг онгоц анх Арабын нэгдсэн Эмират улсын бүрэлдэхүүнд байдаг долоон улсын нэг Умм Аль Куэйний дэргэдүүр явж байгаад далайн шуурганд өртөж, эрэг бараадсан байна. Энэтхэгийн инженер Винай Кумар усан онгоцон дээр очиж үзсэнийхээ дараа “Хөлөг дээр амьдрал аймшигтай байсан. Далайчин эрс яг л боол шиг хоол хүнс гуйн мөргөцгөөж байлаа” хэмээн ярьжээ.

Харин хөлгийг эзэмшдэг Alco Shipping компани энэ талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй аж. Mission to Seaferers хэмээн сайн дурын нийгэмлэг хөлгийн багийнхныг хараандаа авч, тогтмол хүнс, эм, хэрэгцээт бараагаар ханган, эрүүл мэндийн үзлэг хийж байгаа гэнэ. Тус сайн дурын нийгэмлэгийн захирал Энди Боуэрман “Одоогийн байдлаар хөлгийн багийнханд 230 мянган ам.доллар зарцуулаад байна. Манай нийгэмлэг далайчид болон Alco Shipping компанийг холбож, асуудлыг шийдэхээр хичээн ажиллаж байгаа. Компани хөлгийн багийнхантай 150 мянгаар тохиролцохыг хүссэн ч далайчид тэрхүү бага мөнгийг хүлээн авч, саналыг нь зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна. Хөлгийн багийнхан саналыг хүлээн авахгүй бол асуудал өөрөөр шийдэгдтэл хөлөг дээрээ үлдэхээс өөр аргагүй юм” хэмээн тайлбарлажээ.

Далайн хуулиар бол хөлгийн багийнхан хөлгөө орхин хуурай газарт хөл тавибал хариуцлага, шийтгэл хүлээх юм. Түүнээс гадна компанийн шаардлагын дагуу багийнхны пасспорт ажлаа гүйцэтгэж дуустал компанид барьцаа болон үлддэг аж. Тэгээд ч компанид үлдсэн пасспортнуудын хугацаа хэдийн дууссан аж. Түүнчлэн багийн гишүүн, инжинер Най Уин нь Мянмараас ирсэн бөгөөд улсад нь хувьсгал болсон гэдгийг сонсоод эх орондоо очихоос айж байгаа гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-10 185.220.100.241

)))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж