Коби Брайантын ослын шалтгааныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Коби Брайантын ослын шалтгааныг тогтоожээ

Коби Брайантын ослын шалтгааныг тогтоожээ

Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайант өнгөрсөн оны нэгдүгээр сард 13 настай охин болон өөр долоон хүний хамтаар  нисдэг тэрэгний ослоор амиа алдсан. Тэгвэл энэхүү ослын шалтгааныг олж тогтоожээ. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн / NTSB / мэдээлснээр олон сарын турш явагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад нисгэгчийн буруугаас буюу нисгэгч орон зайн баримжаа алдсаны улмаас нисдэг тэрэг сүйрсэн гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

Нисгэгч үүлэн дундуур буюу цаг агаарын таагүй нөхцөлд нисч өнгөрөхдөө нислэгийн олон улсын стандартуудыг зөрчжээ. Тодруулбал, нисгэгч тухайн үед нислэгийн чиглэлийг байнга харах ёстой байсан ч хайхрамжгүйн улмаас үүлнээс гарахын өмнөхөн нисдэг тэрэг хажуу тийш хазайж, уул мөргөсөн гэв.  Нисдэг тэрэгний техникийн үзүүлэлтүүд бүгд хэвийн, нисгэгч согтууруулах ундаа болон бусад төрлийн бодис хэрэглээгүй байсан, осолдсон “Sikorsky S-76B” нисдэг тэргэнд ямар нэг гэмтэл байгаагүй осолд тэсвэртэй, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байжээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
846
ХарамсалтайХарамсалтай
87
БурууБуруу
57
ТэнэглэлТэнэглэл
55
ХахаХаха
50
ХөөрхөнХөөрхөн
38
ЗөвЗөв
38
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж