Умард Солонгосын хакерууд 315 сая ам.доллар хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын хакерууд 315 сая ам.доллар хулгайлжээ

Умард Солонгосын хакерууд 315 сая ам.доллар хулгайлжээ

Умард Солонгосын хакерууд 2020 онд улсынхаа доройтож буй эдийн засагт нэмэр болохын сацуу Ким Жон Уны цөмийн хөтөлбөрийг дэмжихийн тулд гадаад улсуудаас 315 сая орчим ам.доллар хулгайлсан талаар НҮБ мэдээлжээ.

Иймд, мэргэжилтнүүд Пёньяныг дахин олон улсын хууль зөрчих, цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээс сэргийлэн илүү олон хориг арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

НҮБ-ын нэрээ нууцалсан нэгэн ажилтны мэдээлснээр Пёньяны хакерууд 2019 оны арваннэгдүгээро сараас 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл цахим орчинд 316.4 сая ам.доллар залилангийн аргаар олсон гэнэ.

Хакерууд ихэвчлэн олон улсын санхүүгийн хүрээлэнгүүд, цахим худалдааны газруудад халдаж, хууль бусаар мөнгө цуглуулсан бөгөөд хожим нь тэр мөнгөө цөмийн хөтөлбөрт зарцуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Сүүлийн үед БНАСАУ баллистик пуужингийнхаа технологийг шинэчилж, шинэ судалгаа шинжилгээ ихээр хийх болсон билээ. Үр дүнд нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Пёньяны баллистик пуужин хаана ч хүрэх чадвартай болсон байж магадгүй гэнэ. Гэвч Ким Жон Уны алсын тусгалтай пуужин агаар мандлаас гармагцаа эргэн эргэн орж ирж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж