ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага | News.MN

ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага

COVID-19

ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага

ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага

Хятадын Ухань хотод ажиллаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинжээчдийн баг томилолтын эхний дүгнэлтээ өчигдөр /2021.02.09/ олон нийтэд танилцуулжээ. Дэлхий нийтийг нөмрөөд буй covid-19 цар тахлын гарал үүслийг судлахаар Хятад улсад нэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн эрдэмтэд 14 хоног тусгаарлагдсаныхаа дараа Ухань хотод очиж ажилласан юм.

Тус багийн ахлагч Питер Бэн Эмбарек өчигдөр хийсэн мэдэгдэлдээ вирус анх хүнд халдсан байж болох дөрвөн хувилбар онол дэвшүүлснээ батлахаар ажилласнаа онцолжээ. Тээгч амьтнаас хүнд шууд халдах, дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах, хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, лабораториос алдагдсан вирус халдах гэсэн дөрвөн онол дэвшүүлжээ.

Үүнээс лабораториос вирус гадагш алдагдсан байх магадлал “маш бага”, харин дундын дамжуулагч амьтнаар дамжиж хүнд халдсан байх магадлал “хамгийн өндөр” байгааг олж тогтоосон байна. Шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас өөр ямар нэг амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Гэхдээ бүх олж авсан мэдээллээ цааш нарийвчлан судлах шаардлагатайг судалгааны багийн ахлагч онцолжээ.

Эх сурвалж: Time

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-10 139.5.219.182

Ямартаа ч лаборатори дах вирус ээ алдаагүй юм байна. Түүнийгээ гаргаж тарааж ашиглах гэсээр байтал, зэрлэг байгалын вирус урдуур нь тас дайраад ороод иржээ…. Яаж ингэж илрүүлж чаддаг байна аа… ха ха ха. Үгүй мөн айхтар мундаг мөрдөн шалгах ажиллагаа юу үгүй юу…

Avatar

Зочин 2021-02-10 64.119.22.67

Хятадын талыг аялдан дагалдсан дүгнэлт байна. Сүржин эхэлж даржин дуусна гэж үүнийг л хэлэх байх даа

Avatar

Зочин 2021-02-10 192.82.78.20

Бүх нийтийн тэнэглэл, гэх үзэгдэл ажиглагдаж эхлээд 30-аад жил болж байна даа. Монголыг маань ч энэ тойроогүй. Үүний эсрэг бүх нийтийн соён гэгээрэлийн хөдөлгөөнийг эхлүүлэх шаардлагатай. Хэсэг бүлэг этгээд бүх мэдээллийн эх үүсвэр, хөгжүүлэлт, урсгал чиглэл зэргийг өөрсдийн зорилгоор бүтээж цацаж, үр дүнд нь хүн төрөлхтөнийг явцуу жижиг сэтгэлгээтэй сүрэг болгох. Тэгээд улам бүр залуурдахад, боолчлоход амар байлгах. Хүмүүс иймэрхүү "луйварын, заль мэхийн ажиллагаа"-нд ямар ч болзолгүй итгэдэг

Avatar

Зочин 2021-02-10 122.201.24.14

ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ ХҮЧИРХЭГ ГҮРЭН ХҮН ҮРГЭЛЖ ДООДСОО ДАРЛАН МӨЛЖИЖ ИРСЭН УРЬД ИЙМ БАЙСАН ОДОО ИЙМ ИРЭЭДҮЙД Ч ТИЙМ БАЙХ БОЛНО ЕР НЬ БОЛ УХААНТАЙ НЬ Л ТЭНЭГЭЭ АВЧ ЯВАА ХОРВОО ШҮҮ ДЭЭ ТА МИНЬ

Avatar

лабортори 2021-02-10 202.126.89.20

"лаб – с алдагдсан бх магадлал бага" .. эндээс мулгуу би юу ойлгож авав гэхээр, тэр лаб-д нь янз бүрийн вирус бдаг юм бнаа гэж..
Эрт урьдын цагт "хороно" хаа сайгүй бсан болоод л энд тэндэхийн хөгжилтэй \аюултай\ орнуудын Лаб-д судалдаг байсан бх

Avatar

Зочин 2021-02-10 124.158.84.145

Герман ёопон орос америк хятад мэтийн улс х хөгжүүлцэн олон янзы юм хум байга байхоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж