ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага

ДЭМБ: Covid-19-ийг лабораториос алдсан гэх магадлал бага

Хятадын Ухань хотод ажиллаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинжээчдийн баг томилолтын эхний дүгнэлтээ өчигдөр /2021.02.09/ олон нийтэд танилцуулжээ. Дэлхий нийтийг нөмрөөд буй covid-19 цар тахлын гарал үүслийг судлахаар Хятад улсад нэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн эрдэмтэд 14 хоног тусгаарлагдсаныхаа дараа Ухань хотод очиж ажилласан юм.

Тус багийн ахлагч Питер Бэн Эмбарек өчигдөр хийсэн мэдэгдэлдээ вирус анх хүнд халдсан байж болох дөрвөн хувилбар онол дэвшүүлснээ батлахаар ажилласнаа онцолжээ. Тээгч амьтнаас хүнд шууд халдах, дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах, хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, лабораториос алдагдсан вирус халдах гэсэн дөрвөн онол дэвшүүлжээ.

Үүнээс лабораториос вирус гадагш алдагдсан байх магадлал “маш бага”, харин дундын дамжуулагч амьтнаар дамжиж хүнд халдсан байх магадлал “хамгийн өндөр” байгааг олж тогтоосон байна. Шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас өөр ямар нэг амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Гэхдээ бүх олж авсан мэдээллээ цааш нарийвчлан судлах шаардлагатайг судалгааны багийн ахлагч онцолжээ.

Эх сурвалж: Time

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж