Зэсийн эрэлт өсч, хомсдол үргэлжилнэ | News.MN

Зэсийн эрэлт өсч, хомсдол үргэлжилнэ

Зэсийн эрэлт өсч, хомсдол үргэлжилнэ

Зэсийн эрэлт өсч, хомсдол үргэлжилнэ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сард эрдсийн экспорт хэвийн, тогтвортой үргэлжилжээ. Экспортын түүхий эд болох зэсийн баяжмалын экспорт 109.6 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн байна. Нийт экспортын 30.4 хувийг зэсийн баяжмал, 34.5 хувийг чулуун нүүрс, 11.4 хувийг төмрийн хүдэр тус тус эзэлжээ.

Төвбанк инфляцийн тайландаа 2021 онд гадаад эрэлт сэргэж, зэс, нүүрс, газрын тос зэрэг голлох түүхий эдүүдийн олборлолт нэмэгдэнэ. Мөн Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж онцолсон.

Зэсийн баяжмалын экспортын тал орчим хувийг “Оюутолгой” ХХК дангаараа гаргаж буй. Тус компани цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, журмыг чанд мөрдөн, баяжмалаа БНХАУ-ын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж байгаа юм. Энэ оны турш Оюутолгойн зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт үргэлжлэх төлөвтэй байна.

Манай улсын экспортын голлох түүхий эдийн нэг зэсийн баяжмалын хувьд зах зээл таатай байна. Лондоны металлын бирж дээр өчигдөр (2021.02.09)-ийн байдлаар тонн зэсийн үнэ 8007 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт юм. Металлын эрэлт сайжирч, дэлхийн хамгийн том эдийн засаг сэргэнэ гэсэн АНУ-ын итгэл найдвар нэмэгдсэн нь зэсийн үнэ өнгөрсөн Даваа гариг (2021.02.08)-т өсөхөд нөлөөлжээ.

Шинжээчид цаашид зэсийн ханш буурна гэсэн таамаглал дэвшүүлэхгүй байна. Тухайлбал, эдийн засагч Дэвид Розенбэргийн таамагласнаар, энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 6%-иас ч дээш хэмжээнд хүрч, зэсийн ханш буурахаас сэргийлэх аж.

Лондоны металлын бирж дээр ирэх гурван сарын хугацаанд худалдан авах зэсийн гэрээний үнэ нэг хувиар өсч, 7990 ам.долларт хүрсэн бол Шанхайн фьючерсийн бирж дээр гуравдугаар сард хамгийн идэвхтэй арилжаалагддаг зэсийн гэрээний үнэ 1.6 хувиар өсч, тонн нь 58.810 юаньд хүрчээ.

Шинжээчид зэсийн үнэ өссөн шалтгаан нь дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч болох Перу улсад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөсний улмаас тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбон тайлбарласан билээ. Мөн зэсийн ханшийн өсөлтөд “Pfizer”, “BioNTech” компаниуд Covid-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн нь нөлөөлжээ. Ахуйн хэрэглээний болон орон сууцны зэрэг худалдан авалт өссөн нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж.

Эрэлт өндөр байгаа ч цаашид зэсийн хомсдол үүснэ гэсэн таамгийг зарим шинжээчид дэвшүүлж байна. Судалгааны “BoA Securities” байгууллагын шинжээч Майкл Уидмер “Энэ онд дэлхийн зэсийн эрэлт 6%-иар өснө” гэсэн таамаглал дэвшүүлээд, ирэх хоёр жил зэсийн хомсдол үргэлжилнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ. “Citi” банкны шинжээч Оливер Нюжентын үзэж буйгаар, 2021 оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсэх нь. “World Bureau of Metal Statistics”-ийн судалгаагаар, 2020 оны эхний 11 сард дэлхийн зах зээл дээр 1.2 сая тонн зэсийн хомсдол үүсчээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт аж.

Дэлхийн эдийн засаг эрүүл байгаа эсэхийг хэмжих гол үзүүлэлт болдог зэсийн эрэлт өнгөрсөн онд 5.5%-иар нэмэгдэж, 22.97 сая тоннд хүрсэн байна. Зөвхөн Хятад улсын зэсийн хэрэглээ 16.6%-иар өсч, 13.45 сая тонн болжээ.

Оросын хамгийн том, зэс үйлдвэрлэгч "Норильск Никель" компанийн Маркетингийн хэлтсийн захирал асан, өдгөө Борлуулалт, түгээлт хариуцсан дэд ерөнхийлөгч Антон Берлин 2025 он гэхэд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 25.9 сая тонн болно. Бензин болон дизель хөдөлгүүрт автомашинаас илүүтэй гибрид машин, аккумлятор үйлдвэрлэлд 25-31 хувиар илүү зэс шаардагдах тул эрэлтийн гол хөдөлгөгч нь цахилгаан тээврийн хэрэгсэл болно гэж таамаглаж байжээ.

Уралын Уул уурхай-металлург холдингийн ерөнхий захирлын орлогч Евгений Брагин өмнө нь “Зэсийн хэрэгцээ жил тутам 415.000 тонноор өсч, 2022 он гэхэд нийт өсөлт нь 2,5 сая тонн болно” хэмээн мэдээлж байсан билээ.

Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг.

Covid-19-ийн ид тархалтын үед буюу 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ нь 6050 доллар (тонн) хүрч өснө гэсэн шинжээчдийн таамаг хэсэг хугацаанд будилсан билээ.

Зэсийн наймаачид ирээдүйд зэсийн эрэлт хэр байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-ыг маш анхааралтай ажигладаг.

Хятадын дарга Ши Жиньпин “Манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно” гэж мэдэгдсэн. Эндээс урд хөрш цаашдаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, түүний дотор салхин цахилгаан станц барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөснийг харж болох юм.

Тоо баримт дурдахад, нэг мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна. Нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардагддаг ажээ.

“Citicorp” компанийн шинжээч Макс Лейтон автомашины үйлдвэрлэл ба эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ ирэх таван жилийн хугацаанд 2,3 сая тонноор өснө хэмээн тооцоолсон байна.

Дүн шинжилгээний “Capital Economics” компани 2021 онд зэсийн үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглал дэвшүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-10 202.131.225.197

tuuhii neft-iin talaar yagaad medeelel baihgui bainaa?

Avatar

Зочин 2021-02-10 64.119.26.154

Оросуудын шахалтаар Оюу толгойгоо гацаавал зэс мянгач есеед яахав дээ

Avatar

Onom 2021-02-10 66.181.185.116

3-дагч хөрш бол бидний бгаа ганц геополитик юм. Тэр утгаараа уг нь Рио-г хэнч хөөгөөгүй. Бид шудрага, эрх тэгш гэрээ хиймээр бна гэсэн асуудал бгаа. Юмыг шудрага болгох ёстой биздээ. Тэрэнд дургүйцээд гараад явдаг компани бдгийн муу. Шудрага ёс ярихаар яахаараа оросын тролл болдог вэ? Оросын тролл байгаа. Тэд бол Рио-г хөөж гаргая монголчууд чадна гэж ярьдагийн. Уг нь андашгүй.

Avatar

ОНОМ 2021-02-10 66.181.185.116

Зэсийн үнэ өсөж байгаа нь мэдээж сайн мэдээ. Зэсийн баяжмалын экспорт нүүрсний дараа 2-т орж байна. Манай улсын экспортын 90%-ыг уул уурхайн түүхий эдийн экспорт эзэлж байна. Гэтэл улсын төсвийн 20%-ийг уул уурхай бүрдүүлдэг. Экпортлоод л байдаг. Хэн нэгэн тэр мөнгийг авч л байгаа байх. Ямар ч байсан улсын төсвөөр дамжиж энэ ард түмэнд хүртдэг гэвэл их л бага байгаа. Юу үнэн тэр үнэн. Эхлээд ядаж татвараа авчихдаг болох хэрэгтэй байна.

Avatar

onom 2021-02-10 66.181.185.116

Ямар ч улсын бүрэн эрх бол өөрийн харъяа нутаг дэвсгэрт байгаа компаниудаас хуульд заасан татварыг авч чаддаг байх явдал. Гэтэл манай улсад 1 компани монголд данс нь байршдаггүй, бүтээгдэхүүний гадаадад гаргаад цаанаа хэдээр хэнд зарж байгаа нь мэдэгддэггүй. Тиймээс манай татварынхан ангайгаад гайхаад хэрхэн татвар авахаа ч олигтой мэддэггүй. Энэ компанийг манайхан гадаадын компани учраас гэж боддог гэсэн. Тийм гадаадын компани нутаг дээрээ байлгаж, ажиллуулах хэнд хэрэгтэй юм бол.

Avatar

Бат 2021-02-10 192.82.93.3

Нэмүү өртөг Нэмүү өртөг Нэмүү өртөг Бүтээгдэхүүн Бүтээгдэхүүн Бүтээгдэхүүн. үйлдвэр үйлдвэр үйлдвэр

Avatar

зочин 2021-02-10 202.179.24.198

Манай монгол улсад зэсийн үйлдвэр байдаг түүнийг энэ боломжид ашиглан эдийн засгаа дэмжих хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж