Монгол Арт галерей дүрслэх урлагийн шинэ үеийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Монгол Арт галерей дүрслэх урлагийн шинэ үеийг дэмжинэ

Монгол Арт галерей байгуулагдсан цагаасаа соёл урлагийг дэмжиж Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж буй  зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэн, уулзалт, мастер класс, номын нээлт, эрдэм шинжилгээний хурал зэрэг  30 гаруй сургалт, арга хэмжээнд дүрслэх урлагийн мэргэжлийн 400 гаруй оюутан залуусыг хамруулсан байдаг. 

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд дүрслэх урлагийн боловсролыг дэмжиж Дүрслэх урлагийн академиас санаачлан зохион байгуулж байгаа “Шилдэг бүтээл 2020” уралдаанд Тэргүүн байр эзэлсэн фото урлагийн хоёрдугаар курсын оюутан М.Намууны “ИХЭР ОРШИХУЙ” бүтээлд нэг жилийн сургалтын төлбөр болох “ЧУХАГ ОЮУТАН” тэтгэлгийг сар шинийн босгон дээр олгож буйдаа баяртай байна. 

Өнөөдөр Монголын Дүрслэх урлагийн салбарт бэлтгэж байгаа мэргэжилтэй боловсон хүчний ажиллах орчин, амьдралын чанар байдлаас шалтгаалан олон арван авьяаслаг оюутан, залуучууд бусад хөдөлмөрийн зах зээл рүү хөрвөж, энэ салбарын боловсон хүчний тоо цөөрсөөр байна. Иймд, ирээдүйн Монголын Дүрслэх урлагийн бүтээгч, туурвигч болох чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэхийг зорилоо.  

Дүрслэх урлагийн боловсролыг дэмжих “Чухаг оюутан” хөтөлбөр нь мэргэжлийн оюутнуудад сургалтын төлбөрийн  тэтгэлэг, суралцаж буй чиглэлээр галерей, байгууллагад дадлагажих, мэргэжлийн зураач, уран бүтээлчээс суралцах, амжилттай төгсөгч оюутнуудыг урлангаар хангаж, дэмжин ажиллахаар төлөвлөж байна. 

Монгол Арт галерей өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дүрслэх урлагийн мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан ажлуудаас 

/Япон Алдарт зураач Ито Масацүги, зураач Т.Оюун-Эрдэнэ нарын хамтарсан “Spiring of nature” үзэсгэлэнгийн үеэр “Япон зургийн арга техник танилцуулах өдөрлөг” /2019 он Монгол Арт галерей/ 

МУЭ-ийн гишүүн зураач Т.Отгонтүвдэн “Oil painting Masterclass” СУИС-ийн ДДУС, Зохиомж, Их засаг их сургуулийн оюутнуудын хамт 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж