Жаред Летогийн тоглож буй шинэ Жокерын зураг нийтлэгджээ | News.MN

Жаред Летогийн тоглож буй шинэ Жокерын зураг нийтлэгджээ

Жаред Летогийн тоглож буй шинэ Жокерын зураг нийтлэгджээ

Жаред Летогийн тоглож буй шинэ Жокерын зураг нийтлэгджээ

Найруулагч Зак Шнайдерийн бүтээж буй "Justice League" кинонд Жаред Лето дахин нэг удаа Жокерын дүр бүтээхээр болсон билээ. Тэрбээр өмнө нь Тогуулийн суман кинонд Жокерын дүрийг маш хангалтгүй бүтээсэн хэмээн багагүй шүүмжлэлд өртсөн юм. Тиймдээ ч түүнд олдсон дахин нэг боломж ямар харагдахыг үзэгч түмэн догдлон хүлээж суусан юм. Тэгвэл саяхан шинэ жокерын анхны зураг цахим орчинд нийтлэгдсэн байна.

Найруулагч Шнайдер 2017 онд бүтээсэн "Justice League" киноныхоо үйл явдлыг өөрөө нэмж, Шнайдерын хувилбар тодотголтой "Justice League" шинэ кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Чухам энэ хувилбар дээр гэмт хэргийн ертөнцийн алиалагч хунтайж буюу Жокерын дүр гарах аж.

Шинэ Жокерын дүр төрх Летогийн тоглосон өмнөх Жокероос эрс өөрчлөгдөж, “damaged” буюу “эвдэрхий хүн” хэмээх утгатай духан дээрх шивээс тэргүүтэй хэд хэдэн шүүмжлэл дагуулсан зүйлс алга болсонд үзэгчид ам сайтай хандаж байна.

Шинэ Жокерын тухай найруулагч “Чухам ийм л Жокерыг үзэгчид DC кино компаниас хүлээж байсан байх. Гэвч миний бүтээж буй киноны зохиолд Жокер гардаггүй. Хэдий тийм ч би энэ зохиолд хүчээр ч хамаагүй түүнийг оруулж ирэхийг хүсдэг юм. Учир нь Бэтмэн, Жокер хоёр тусдаа байх нь утгагүй хэрэг” хэмээн ярьжээ.

Зохиолын хувьд Бэтмэн Супермэний эсрэг кинонд Жокер Бэтмэний туслах Робиныг хөнөөсөн хэмээн гардаг ч өөрөөр огт дурсагддаггүй билээ. Энэ талаар найруулагч дурсаж “Би Жокерыг кинондоо оруулахын тулд Жокер хэрхэн Робиныг хөнөөсөн талаар дүрслэхээр шийдсэн” хэмээн хэлжээ. Гэхдээ тэрбээр өмнөх ногоон үстэй, олон шивээстэй, гял цял Жокер яаж яваад ингэж ихээр өөрчлөгдсөн талаар нарийн тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-10 103.10.22.21

Жаред Летог одоо болиосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж