Өвөрхангай аймгийн эмч нар дутуу нярайн амь аварлаа | News.MN

Өвөрхангай аймгийн эмч нар дутуу нярайн амь аварлаа

Өвөрхангай аймгийн эмч нар дутуу нярайн амь аварлаа


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл Мэндийн Төвийн эмч нар жирэмсний хожуу хүнд хордлоготой эхэд мэс засал хийжээ. Дутуу төрсөн нярайд тус сумын эмч нар анх удаа Куросурф /сурфактант/ эмчилгээг амжилттай хийж эх нярайн амь насыг аварчээ. Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар дээшилж цаашлаад эмчилгээний үр дүн өндөр болж буйг уг үйл явдал харууллаа.

Куросурф /сурфактант/ эмчилгээ нь дутуу нярайд түгээмэл тохиолддог амьсгал хямралын эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд эмчлэгч эмчээс өндөр ур чадвар шаарддаг юм.

Куросурф /сурфактант/ бэлдмэлийг Монгол Эм Импэкс Концерн 2013 онд Монголд албан ёсоор нэвтрүүлсэн юм. Эх барих, хүүхдийн эмч нарт уг эмчилгээний арга, аргачлалын талаар жил бүр практик сургалтыг зохион байгуулж эмчилгээ болон эмчлэгч эмчийн ур чадварыг сайжруулах чиглэлд цогцоор нь анхаарч ирсэн. Сургалтад олон улсад нэр хүндтэй эрдэмтэн, профессоруудыг урьж оролцуулан  Монголын эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог.

Уг эмчилгээ Монголд нэвтрэхээс өмнө 1,5 кг доош жинтэй дутуу нярайг эмчлэх, амь насыг нь аврах боломжгүй байсан бол одоо 600 гр жинтэй нярайг ч аврах боломжтой болжээ. Куросурф /сурфактант/ эмчилгээний тусламжтайгаар өнөөдрийг хүртэл 9000 гаруй дутуу нярайн амь насыг авраад байна.

Монголын үрс маш олон болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж