ЭМЯ: Хандив болон тодорхой хэмжээний мөнгөөр вакцин авна

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Хандив болон тодорхой хэмжээний мөнгөөр вакцин авна

ЭМЯ: Хандив болон тодорхой хэмжээний мөнгөөр вакцин авна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2021.02.10/ ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчдийн дараах асуултанд албаны хүмүүс хариуллаа.


ХӨСҮТ-ИЙН АЛБАНЫ ДАРГА Ж.БАЙГАЛМАА: 

ХӨСҮТ-ийн шинжилгээ авдаг төхөөрөмж эвдэрсэн гэдэг үнэн үү?

-Аппарат эвдэрсэн, шинжилгээний хариу удаж гарсан асуудал гараагүй. Бүх зүйл хэвийн явагдаж байгаа.

-Сэлэнгэ аймагт очсон иргэн өөр хүний шинжилгээг ашигласан гэлээ.  Энэ мэт бусдын PCR-ийн шинжилгээг ашиглаад хөдөө явсан тохиолдол цөөнгүй байж магадгүй юм биш үү.  Өнөөдрийн тохиолдлууд хаанаас халдвар авсан бэ?

-Сэлэнгэ аймаг руу өөр хүний шинжилгээ ашиглаж явсан хүнтэй нэг автобусанд байсан ойрын хавьтлуудыг тусгаарласан. Өнөөдрийн илэрсэн 54 тохиолдол бүгд өмнөх халдвартай иргэдийн ойрын хавьтал.

ЭМЯ-НЫ АХЛАХ ШИНЖЭЭЧ Д.НАРАНГЭРЭЛ: 

-ДЭМБ-ын зүгээс Covid-19 халдварын гарал үүслийг тодорхойлсон уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Ухань хотод ажиллаж байгаа. Олон удаагийн мэргэжлийн багууд ажиллаж байсан. Энэ удаад дахин ажиллаж байна. Одоогоор ДЭМБ-ын зүгээс энэ талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

-Ирэх гуравдугаар сард вакцин орж ирнэ гэсэн. Вакцины талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн яам өнгөрсөн долдугаар сараас эхлэн дархлаажуулах ажлаа эхлүүлэх гээд төлөвлөгөөг  баталчихсан ажиллаж байна. Үүнд, Ковакс хөтөлбөр болон гадаадын орнуудын хандив тусламжаар вакцин авна. Хятад, ОХУ-ын вакцинууд дэлхийн олон орныг хангаж байна. Монгол Улс хандив болон тодорхой төсөв мөнгөөр вакциныг авахаар хөөцөлдөж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж