ХӨСҮТ: Covid-19-ийн 54 тохиолдол илэрлээ | News.MN

ХӨСҮТ: Covid-19-ийн 54 тохиолдол илэрлээ

COVID-19

ХӨСҮТ: Covid-19-ийн 54 тохиолдол илэрлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, February 9, 2021

 

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.10) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ИЙН АЛБАНЫ ДАРГА Ж.БАЙГАЛМАА:

-ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид хоёрдугаар сарын 9-нд нийт 25245 сорьцод шинжилгээ хийхэд 54 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Нийт халдвар авсан хүний 1584 нь буюу 73 хувь эдгэрсэн. Одоогийн байдлаар 1 сая 220 мянган хүнд шинжилгээ хийгээд байна.

НЭМГ-ЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖ:

-Ирэх өдрүүдэд дараах арга хэмжээг авна. Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнг эмнэлэгт үзээд шаардлагагүй гэвэл гэрт нь буцаан хүргэнэ. Түргэн тусламжаар үйчлүүлж буй хүнийг дагаж гэр бүлийн хүмүүс нь аль болох хамт явахгүй байхыг хичээнэ. Зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө. Дагаж явсан сахиур нь эмнэлэгт байрлана. Дагалдаж явах сахиур нь жирэмсэн хүн, хүүхэд, өөртөө үйлчилж чадахгүй хүн байх ёсгүй. Төрсөн эх, нярайг нийслэлийн түргэн тусламжийн газраас гэрт нь хүргэж өгнө. Нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрийн эргэлтээ хийгээд дуусч байна. Хөл хорионы үед зайлшгүй утсаар холбогдож очно. Өдрийн эмчилгээний тарилгын хэлбэрийг зогсоож эмийн хэлбэрт шилжинэ. Хороонд хоёроос доошгүй 24 цагийн эмийн сан ажиллана. Тусгай автобусаар төлөвлөгөөт эмчилгээтэй хүмүүсийг хүргэж, үйлчилнэ. Яаралтай тохиолдлоор эмнэлэгт ирсэн иргэдийг буцаан яаралтай түргэн тусламжийн тэргээр гэрт нь хүргэж өгнө. Нийслэлийн шүд эрүү нүүрний төв харьяалал харгалзахгүй 24 цаг ажиллах болно.

УОК-ЫН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, АКАМЕДИЧ Ц.ЛХАГВАСҮРЭН:

-Олон хүний оюун ухаан, идэвхи зүтгэлээр Covid-19-ийг хяналтаасаа алдалгүй өдийг хүрлээ. Манай зөвлөлд салбар бүрийн эрдэмтэд нэгдэж, халдварыг оношилж, эмчлэх тал дээр хамтарч байна. Мөн дэлхийн судлаач эрдэмтдийн гаргасан шинэ арга, мэдээллийг судалж байгаа. Голомтолсон халдвар ихсэх хандлага байна. Вакцин ирлээ гээд энэ бүхний ард гарна гэсэн үг биш. Иргэдийн оролцоо хамгийн чухал. Сар шинийн баярын өдрүүдэд халдварын тархалт ихсэх эрсдэл байна. Иргэн бүрийн хичээнгүй оролцоо байвал сайхан цаг ирэхэд ойрхон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж