Н.Номтойбаяр магадлангаар суллагдахгүй, шүүхээс оноосон хилс ялыг яс эдлэнгээ шударга бус шүүхийн шийдвэртэй шоронгоос тэмцэх болохоо өмгөөлөгчдөө мэдэгджээ | News.MN

Н.Номтойбаяр магадлангаар суллагдахгүй, шүүхээс оноосон хилс ялыг яс эдлэнгээ шударга бус шүүхийн шийдвэртэй шоронгоос тэмцэх болохоо өмгөөлөгчдөө мэдэгджээ

Н.Номтойбаяр магадлангаар суллагдахгүй, шүүхээс оноосон хилс ялыг яс эдлэнгээ шударга бус шүүхийн шийдвэртэй шоронгоос тэмцэх болохоо өмгөөлөгчдөө мэдэгджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх төсөл сонгон шалгаруулах явцад "албан тушаалын хэрэг" үйлдсэн хэмээн буруутгаж, 5.5 жил хорих ял оноосныг Улсын Дээд шүүх 2021 оны нэгдүгээр сард хянаж үзээд түүнийг тус хэргийг үйлдээгүй болохыг тогтоосноор хэрэгсэхгүй болгосон. Харин төсөл сонгон шалгаруулах явцад Номтойбаярыг сайдын хувьд хяналт тавиагүй, "ажилдаа хайнга хандсан" гэх хэрэгт буруутгаж нэг жил хорих ялаар шийтгэсэн билээ.
Н.Номтойбаяр шоронд хоригдохоосоо өмнө дээрх асуудалд хууль зөрчсөн зүйл үгүй, улс төрийн зорилгоор хэрэг зохиож хэлмэгдүүлж байгааг хэвлэлд удаа дараа ярьж байсан нь түүний өчил үнэн болохыг Улсын Дээд шүүх тогтоожээ.
Гагцхүү яагаад Н.Номтойбаярыг заавал яллаад байгаагийн цаад шалтгаан, зорилгыг өөрөө болон өөрийг нь хэлмэгдүүлэгчид л одоохондоо мэднэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж