Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.02.10/ нийт 1570 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1346 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 17, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдэл бүртгэгдсэн аж.
Согтуугаар автомашин жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 113, хүний биед халдсан 41, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 88 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 214 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 60 тохиолдол гарчээ.
Сүүлийн өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон тохиолдлын тоо буурахгүй нэмэгдэж байна. Жишээлбэл, өчигдөр согтуугаар автомашин жолоодсон 54 тохиолдол байсан бол хоёрдугаар сарын 8-ны өдөр 56 тохиолдол, 7-ны өдөр 44 тохиолдол, 03-ны өдөр 43 тохиолдол, 2-ны өдөр 42 тохиолдол, 1-ний өдөр 36 тохиолдол бүртгэгджээ.
Холбоотой мэдээ