Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг сунгажээ

Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг сунгажээ

Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаах хугацааг нэг хоногоор сунгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын цахим хурлын үеэр энэ тухай НОБГ-ын дарга, дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдээд, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарахыг онцлов.

Нийслэлд гацсан иргэдийг энэ сарын 5-9 хүртэл орон нутагт нь буцаах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байв. Иргэдийн хүсэлтээр хот хооронд зорчих хөдөлгөөнийг нэг хоногоор сунгасан тул өнөөдрөөр уг ажил дуусгавар болж байгаа юм. Орон нутагтаа буцах иргэдийн тухайд аймаг орон нутагтаа хүсэлтээ өгч бүртгүүлсний дараа нь  48 цагийн дотор  PCR шинжилгээ өгнө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж