Цар тахлын улмаас нэг жил хойшилсон Токиогийн олимп ирэх долдугаар сарын 23-наас Японы нийслэлд нээлтээ хийх юм. Тэгвэл уг наадмын үеэр тамирчдын мөрдөх гарын авлагыг өчигдөр /2021.02.09/ зохион байгуулагчид нь олон нийтэд танилцуулсан байна.
Нийт 33 хуудас уг гарын авлагыг “Токио 2020” зуны Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулах үүднээс гаргаж байгаа ба энд дурдсан дүрмүүдийг зөрчсөн тамирчдыг шууд тэмцээнээс хасахаар тусгажээ. Үүнд:
- Тамирчид Японд ирэхээсээ өмнө 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх
- Японд ирмэгцээ дахин шинжилгээ өгөх
- Хотхонд байх хугацаандаа бэлтгэлээс бусад үед амны хаалт зүүх ёстой ба хотхоноос гадагш гарахыг хориглох
- Олимпийн хотхонд байх хугацаандаа дөрвөн хоног тутамд шинжилгээ өгөх
- Шинжилгээний хариу нь эерэг гарвал тэмцээнд оролцохыг нь шууд хориглох
- Тэмцээний үеэр болон бусад үед тамирчид хоорондоо гар барих, тэврэлдэхийг хориглох гэх мэт журмуудыг заавал мөрдөхөөр тусгасан байна. Гэхдээ хачирхалтай нь хэдийгээр ийм зөвлөмж гаргасан ч уламжлал ёсоор зохион байгуулагчид олимпын хотхонд 150 мянган бэлгэвч үнэгүй тараахаар болжээ. Энэхүү гарын авлагыг дөрөвдүгээр сард дахин нягталж үзээд зургадугаар сар гэхэд эцсийн байдлаар хэвлэн гаргахаар болсон байна.
Эх сурвалж: Japan Today
Холбоотой мэдээ