Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бүртгэл 11.00 цагт эхэлнэ | News.MN

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бүртгэл 11.00 цагт эхэлнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бүртгэл 11.00 цагт эхэлнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бүртгэл 11.00 цагт эхэлнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татан авах ажил үргэлжилж буй. Энэ хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Энэ дагуу өнөөдөр /2021.02.10/Японы нийслэл Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ502 нислэг өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрөх юм. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал 2-ийн 3 давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж