Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татан авах ажил үргэлжилж буй. Энэ хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Энэ дагуу өнөөдөр /2021.02.10/Японы нийслэл Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ502 нислэг өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрөх юм. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал 2-ийн 3 давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Б.ЦЭЦЭГ