Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан ачааны машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан ачааны машин шатжээ

Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан ачааны машин шатжээ

ОБЕГ-т өчигдөр/2021.02.09/ гал түймрийн дараах дуудлагууд бүртгэгджээ.


Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 09-ний өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км зам  туулан 10:49 цагт очиход иргэн Ө-ийн таван ханатай хоёр гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Х /13 настай, эрэгтэй/, Я /7 настай, эмэгтэй/, Т /5 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэй хорооллын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 09-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.3 км зам туулан 14:07 цагт очиход иргэн Н-ийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /49 настай, эрэгтэй/ хоёр гарын сарвуу хайрагдсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 09-ний өдрийн 16:01 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 16:07 цагт очиход иргэн М-ын 10×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут тус ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 09-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:32 цагт очиход иргэн Л-ийн 20×60 метрийн хэмжээтэй сендвичэн барилга шатаж байсныг нэг цаг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Еншөөв багийн “Баянхошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар 09-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 19:45 цагт очиход Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд бэлэн гоймон ачин зорчиж явсан иргэн Г-ын “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байсныг 2 цаг 27 минут ажиллаж унтраасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж