Трампад хариуцлага тооцохоор дахин импичмент эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Трампад хариуцлага тооцохоор дахин импичмент эхлүүлэв

Трампад хариуцлага тооцохоор дахин импичмент эхлүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн онд түүхэнд анхны хоёр удаа импичментэд орсон Ерөнхийлөгч болсон билээ. Мөн тэрбээр хамгийн анхны суудлаасаа буусан ч импичментэд орж буй Ерөнхийлөгч болж байна.

ТРАМПЫН ИМПИЧМЕНТИЙГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ҮНДСЭН ХУУЛИНД НИЙЦЭХ ТАЛААР САНАЛ ХУРААЛАА

Аль хэдийн суудлаасаа буусан Ерөнхийлөгчийг импичментэд оруулах нь Үндсэн хуулийнд нийцэх эсэх, цаашид импичментийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар сенатч нар өнөөдөр /2021.2.10/ хэлэлцэж, санал хураалаа. Эцэст нь 232 сенатч Трампыг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тул суудлаасаа буусныг үл харгалзан импичментэд оруулан цаашид дахин сонгуульд өрсөлдөх эрхтэй нь ярих нь зөв хэмээн үзжээ. Харин 197 сенатч Трампын талд орж, суудлаасаа буусан Ерөнхийлөгчийг импичментэд оруулах нь Үндсэн хуулинд нийцэхгүй хэмээн саналаа өгчээ. Харин 4 сенатч аль ч талд саналаа өгөөгүй аж.

Ардчилсан намынхан бүгд буюу 222 сенатч импичментийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн үзсэн бол ихэнх бүгд найрамдахчууд буюу 197 сенатч Трампын талд орж, импичмент хийх нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Гэвч өмнөх импичментээс ялгаатай нь Бүгд найрамдах намын 10 гишүүн Ардчилсан намын талд орон саналаа өгч, дөрвөн гишүүн санал өгөхөөс татгалзсан байна. Ийнхүү 56:44-ийн харьцаатайгаар буюу олонхын саналаар хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлэхээр боллоо.

ИМПИЧМЕНТИЙН ХУВААРЬ

Дональд Трампад хариуцлага тооцох асуудлыг АНУ-ын сенатч нар нутгийн цагаар хоёрдугаар сарын 9-ний 13:00 цагт буюу Монголын цагаар хоёрдугаар сарын 10-ны 02:00 цагт албан ёсоор хэлэлцэж эхэлсэн билээ.

Ийнхүү эхний өдөр сенатч нар хуваарийн дагуу Трампын импичментийг хэлэлцэх нь АНУ-ын үндсэн хуулинд нийцэх эсэх, Трампыг аль хэдийн Ерөнхийлөгчийн суудлаасаа буусан байхад ийн хэлэлцэх нь хэр зохимжтой талаар санал бодол, байр сууриа хуваалцсан юм.

Харин дараагийн өдрүүдэд аль аль талынхан тус тус 16 цагийн хугацаанд багтааж өөрсдийн байр суурийг илэрхийлэн, түүнийгээ хамгаалах юм. Үүнээс үзэхэд сенатч нар нэг өдөрт хэдэн цаг хэлэлцэх, амралтын өдрүүдээр цуглах эсэхээс хамааран импичментийн хэлэлцүүлэг энэ долоо хоногийн эцэст, эсвэл дараа долоо хоногийн эхний өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Хэлэлцүүлэг тийнхүү дууссаны дараа сенатч нар хэлэлцээд, хуралд гэрчийг дуудах эсэхийг шийдэх юм. Төлөөлөгч Жеми Раскин тэргүүтэй бусад импичментийн зохицуулагч нар гэрч дуудах хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлсэн бол сенатын олонхын дарга Чарльз И. Шумер, танхимын дарга Нэнси Пелоси нар импичментийг аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж буй. Хэрвээ гэрч дуудахгүй хэмээн шийдвэл Трампыг шийтгэх, эсвэл цагаатгах шийдвэр дараа долоо хоногт багтан гарах аж.

ТРАМПЫГ ЯАГААД ДАХИН ИМПИЧМЕНТЭД ОРУУЛСАН БЭ?

Трампын импичментийг хэлэлцэх нь Конгрессийн төлөвлөгөөнд багтаагүй байжээ. Гэвч нэгдүгээр сарын 6-нд Конгрессийн ордон хуралдаж, Жо Байдены ялалтыг баталгаажуулах үеэр Трамын дэмжигч нар хэмээх олон зуун хүмүүс Капитол Хиллд жагсаал зохион байгуулж, ордонд хүчээр дайран орж, үймээн самуун үүсгэсэн билээ. Иймд Ардчилсан намынхан төдийгүй зарим бүгд найрамдахчууд ч Трампыг тус үймээн самууныг турхирсан хэмээн буруутгаж, импичмент зарласан юм.

Трампыг буруутгаж буй хэрэг нь товчхон ч гурван үндсэн асуудлыг хөндөж байгаа юм. Трампыг чухам дараах гурван шалтгаанаар онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж буй гэнэ.

  1. Тэрбээр өөрийгөө сонгуульд ялсан гэж худал мэдээлэл тараасан. Сонгуулийн хороо хуралдахаас өмнө Трамп цугласан олонд ханпан үг хэлэхдээ өөрийгөө сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан хэмээн зарласан.
  2. Үймээн самууныг өдөөн турхирсан. Трамп мэдэгдэл хийж, хэлсэн үгнүүдээрээ өөрийн дэмжигчдийн цусыг хөөргөн эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэсэн. Болсон явдлаас болж хэд хэдэн хүн шархдаж, таван хүн амь насаараа хохирсон.
  3. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйн төлөө албан тушаалаа буруугаар ашигласан. Тэрбээр Жиоржиа мужийн нарийн бичгийн даргыг сонгуулийн үр дүнг өөрчлөх ямар нэг арга ол хэмээн шаардаж байсан.

Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийг эх орноосоо урвах, авлигал өгж, авах болон бусад ноцтой гэмт хэрэгт холбогдсон хэмээн үзвэл сенатч нар импичмент зарлан, улмаар Ерөнхийлөгчийг огцруулах боломжтой юм. Харин энэ тохиолдолд Трамп хэдийн суудлаасаа буусан учир дахин холбооны удирдлагын албан тушаалд өрсөлдөхийг хориглох талаар яригдаж байгаа аж.

Анх импичмент зарлах талаар санал хурааж байхад Ардчилсан намынхан дуу нэгтэйгээр үймээн самууны өмнө Трампын хэлсэн үгс нь онц ноцтой гэмт хэрэг мөн хэмээн үзэж, саналаа өгсөн юм. Харин өмнөх импичментээс ялгаатай нь энэ удаа Бүгд найрамдах намын 10 сенатч Ардчилсан намынхантай санал нэгдсэн аж.

Ардчилсан намынхантай санал нэгдсэн Бүгд найрамдах намын Лиз Чени “АНУ-ын Ерөнхийлөгч жагсагчдыг дуудаж, цуглуулж, ордонруу дайрахыг зоригжуулсан. Үүнээс илүүгээр эх орноосоо, албан үүргээсээ, үндсэн хуулиасаа урвана гэж байхгүй” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: WASHINGTONPOST CNN POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж