Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урд шөнө буюу хоёрдугаар сарын 10-ны 01:22 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг авчээ. Аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж иргэн Э /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өвөр цагаан дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/Тус сумын харьяат малчин С нь хоёрдугаар 08-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 08-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 бүлэгт хуваагдан малчин С /31 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг нэгдүгээр бүлэг гэрээс нь зүүн зүгт 15 км-т Мандалын говь гэдэг газарт 5 км, хоёрдугаар бүлэг зүүн урд зүгт 20 км-т Юмбүү дэрсний-Ус гэдэг газарт 6 км, гуравдугаар бүлэг баруун зүгт 10 км-т Ягаан толгой гэдэг газарт 8 км-ын тойрогт тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт түр зогсоосон. Хоёрдугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн гэв.