Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагаас эхлэх тов зарласан. Хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл хийж, хөл хорионы хугацаанд авах арга хэмжээний талаар танилцуулах юм.
Өмнө нь Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарыг тусгай горимд шилжүүлэх саналыг боловсруулсан. Тодруулбал, цар тахлын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18-аас дээш насны нэг иргэнээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах юм.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ