Зүү ороож оёсон даалин дунджаар 5-7 саяын үнэтэй | News.MN

Зүү ороож оёсон даалин дунджаар 5-7 саяын үнэтэй

Зүү ороож оёсон даалин дунджаар 5-7 саяын үнэтэй

Зүү ороож оёсон даалин дунджаар 5-7 саяын үнэтэй

Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 12-ны өдөр тохиож буй. Сар шинийн босгон дээр хөөрөгний даалины үнэ цэнэ, утга учир, бэлгэ дэмбэрэлийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.


ЗҮҮ ОРООХ ОЁДОЛ НЬ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕД ҮҮССЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Монголын үндэсний уран хатгамал нь маш тансаг, уран нарийн хийцтэй, нягт нямбай оёдол шаарддаг. Тиймээс ч монголчууд “торго уйлуулах”, “даалимба инээлгэх” гэж ярьдаг байжээ. Энэ дундаршгүй өв соёлын нэгээхэн хэсэг нь даалин юм.

Монгол эмэгтэй эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин урлаж өгдөг бөгөөд хамгийн том хүндлэл төдийгүй эр хүний сүр сүлдийг нь авч явдаг хийморийн уут ч гэж ярих нь бий. Ур ухаан, сэтгэл, мэдрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урлаж чадвал хөөрөгний даалин дээр ч урлагийн бүтээлийг амилуулж болдог.

Хөөрөг хаана, хэдийд үүссэн нь өнөөг хүртэл нарийн тодорхой мэдээлэлгүй байдаг бөгөөд манжийн дарангуйллын үед худалдааны пүүсийн хятад наймаачдаар дамжин монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн гэж зарим эрдэмтэн, судлаачид үздэг. Харин зарим эрдэмтэн судлаач монгол хөөрөгний гарал үүслийг 200, 300 гаруйхан жилийн түүхээр хязгаарлахгүй гэдгийг хэлж буй. Үүнтэй нэгэн адил монголчууд маш эртнээс хөөрөгний даалинг хэрэглэж иржээ.

Нагтан, зээгт, зүү ороох зэрэг олон төрлийн уран хатгамал бий. Эдгээрээс зүү ороох оёдол нь чулуун зэвсгийн үед үүссэн байх магадлалтайг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Үүний нэг илрэл нь Хүннүгийн язгууртны цогцолбор булшнаас уул, ус үүлэн хээгээр чимэглэсэн уран нарийн хийцтэй ширмэл, нэхмэл эдлэл олдсон билээ. Олдворууд дунд зүү ороож хатгасан торгоны тасархай олдсон нь судлаачдын анхаарлыг ихэд татсан ажээ.

ДААЛИН УРЛАХ ЁСОН

Зүү ороож урласан даалин нь он удаан жил хадгалагдан үлддэг бөгөөд даалин дээр урлах хээ угалз бүр өөр өөрийн бэлгэдэлтэй. Хээ угалзаас гадна 12 жил, дөрвөн хүчтэн зэрэг бэлгэдлийн шинж чанартай хатгамлыг найман өнцөгт нь урладаг. Орчин цагт даалинг хээ угалз төдийгүй шүр сувдаар чимэглэдэг болсон байна. Даалинг урлах материалд торго гол үүрэгтэй бөгөөд 100 хувийн торгон дээр зүү ороож урласан даалин хамгийн үнэ цэнэтэйд тооцогдоно.

Даалингаа эсгэж, зүү тавихдаа өдрийн сайныг харж үйлээ эхлүүлдэг уламжлалтай. Сайн өдөр, сайн цагт эхэлсэн үйл гараас хурдан гардаг гэлцдэг. Уран хатгамал хийж байгаад түр завсарлахад хатгалт нь өөрчлөгддөг учир уран хатгамалчид тасралтгүй олон цагаар үйл урлах нь бий.

Даалин дээр ихэвчлэн нацагдорж хээг урладаг бөгөөд энэ хээ нь хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг. Мөн өлзий хээ нь өлзий дэмбэрэл тасралтгүй үргэлжлэхийг бэлгэддэг. Хас хээ бүхий даалинг төрийн хүн хэрэглэдэг бөгөөд номонд мэргэн байхыг бэлгэддэг ажээ. Эрт язгуурын хаадууд хул шар өнгийг өсөн дэвжих ерөөлтэй хэмээн бэлгэшээдэг байсан ба хурдан хүлгийн туурайн төвөргөөнд тоосрох эх газраа бэлгэдэж өнгө дотроо сонгодог байж.

Бурханч лам Г.Пүрэвбатын шавь, шүтээн урлаач Ч.Гомбо “Даалин дээр урлах хээ угалз гүн утга учир, бэлгэдлийг агуулсан байдаг. Гэтэл одоо цагт хүмүүс юмаа мэдэхгүй, түүхээ судлахгүйгээр хэн дуртай нь хаа хамаагүй хээ хатгаж байгаад шүүмжлэлтэй ханддаг тухайгаа хэлж байв.

УР ХИЙЦЭЭРЭЭ ГАЙХАГДСАН ДААЛИН 10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ ХҮРДЭГ

Даалин хэрэглээнээсээ хамаараад өврийн болон бүсний даалин гэж бий. Өврийн даалингийн өргөн нь уртдаа хоёр, бүсний даалингийн өргөн уртдаа гурван метр ордог. Нэг даалинг доод тал нь 14-20 хоног, дээд тал нь дөрвөн сар гаруй сууж оёдог.

Зөвхөн гараар урладаг, маш их чимхлүүр, нарийн ажил учраас хөөрөгний даалинг үнэхээр юм мэддэг, хэрэгцээтэй хүн л авдаг. Орчин цагт энэ нь тансаг хэрэглээ болжээ. Үнийн хувьд дунджаар 5-7 сая төгрөгийн үнэтэй. Ур хийцээрээ гайхагдсан даалин 10 гаруй сая төгрөгийн үнэ хүрдэг байна.

Уран хатгамлын чиглэлээр сургалт, үзэсгэлэн зохион байгуулдаг “Мандчирын наран” ТББ-ын тэргүүн Б.Бурмаа “Хөөрөгний даалинг загасан нуруу, зоосон ширээний сүлжмэл, зүү ороох гэсэн гурван төрлөөр урладаг. Монголчууд шиг энэ гурван төрлөөр даалин урладаг ард түмэн байхгүй. Хятад улсын уран хатгамалчид маш чадварлаг бөгөөд задгай оёдлын төрлөөр хатгадаг. Даалин урлахдаа утга учрыг нь сайн ойлгож, утсаа сайн мэдэрч оёх хэрэгтэй. Даалингийн материал сайн чанарын торго байна. Мөн цэвэр торгон, эрчлээс сайтай утсаар хээ угалзаа хатгадаг. Үйл урлахын өмнө торго, наалт, утсаа зөв сонгож, хээ угалзны бэлгэдлийг сайтар судлах шаардлагатай” гэдгийг хэлж байв.

ОРЧИН ЦАГТ ДААЛИНГИЙН УТГА УЧИР, БЭЛГЭДЛИЙГ АЛДАГДУУЛЖ БАЙНА

Монголд 20 гаруй нэрт уран хатгамалч бий. Тэдний нэг уран хатгамалч С.Цэрэнлхам ярихдаа “Даалинг монголчууд өнө эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Монголд XIX зууны үед уран хатгамал маш өндөр хөгжиж байсан. Харин сүүлийн жилүүдэд тасраад байсан уран хатгамлын урлагийг сэргээж, уран хатгамалчдын хоёр удаагийн улсын уралдаан зарласны үр дүнд тасраад буй соёлын өв сэргэж байна. Нэг хэсэг 1950-1980 аад он хүртэл айлын авгайчуул дээл эсгэсэн торгоны өөдсөөр хээ угалз гэх юмгүй, даалин шиг юм оёдог болсон. Тухайн үед түүхийн музейд л үндэсний агууламжтай дээл хувцас, даалинг үнэн утгаар нь дэлгэн харуулдаг байлаа.

Би 1989 оноос анх зүү ороох уран хатгамлаар даалин, хавтага хийж эхэлсэн. Тэр үед хүмүүс “Даалин гэдэг чинь нээрээ ийм зүйл байдаг бил үү” гэж их гайхаж байсан. Одоо 32 дахь жилдээ уран хатгамлаа хийж байна. Орчин цагт даалинг төрөл бүрээр сайхан хийдэг болсон. Гэхдээ утга учраа алдаж байгаад эмзэглэж явдаг. Алгын чинээ даавуун дээр ертөнцийг багтаах гэж байгаа юм шиг л дэндүү эрээн, хээ хуартай урлаж байна. Даалингийн хоёр талын найман өнцөгт хээ угалз урлах ёстой. Гэтэл хээг голд нь, нүүрэндээ хийж байна. Хуучин цагт даалинг дээлнийхээ бүсэндээ унжуулж явдаг байсан” тухай ярьсан юм.

“Ауруг” урлангийн захирал Б.Баярцэцэг “Хөөрөг болон даалин нь эзнээсээ гадна тэдний үр хүүхдүүдэд уламжлагдан үлддэг. Тийм учраас маш үнэ цэнэтэй бүтээл хийх нь чухал. Ихэвчлэн эрчүүд дөрвөн хүчтэн, нацагдорж хээг бэлгэдэж, захиалга өгдөг. Бидний хувьд орчин үед уламжлалт аргаа баяжуулж урлахыг хичээдэг. Миний  хувьд дээрхэн үеэс мартагдсан дөрвөн хүчтэнийг сэргээн уран хатгамал хийж эхэлсэн.

Нэг даалинг урлахад 2-3 сарын хугацааг зарцуулдаг. Ихэвчлэн эрчүүд захиалга өгдөг ч зарим тохиолдолд эхнэртэй, ажлын хамтрагчдаа бэлэг дурсгалын зориулалтаар даалин захиалдаг” гэлээ.

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ДААЛИН 2.25 СМ УРТТАЙ

Өдгөө VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт, уран нарийн уран хатгамалтай дөрвөн даалин Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Нэрт уран хатгамалч З.Цэнгэлсайхан үр хүүхдүүдтэйгээ дөрвөн үеэрээ хамтран VIII Богд Жавзандамба хутагтын хөөрөгний даалинг 16 дахин томруулсан 2.25 см урттай даалин урласан юм.

Нэрт уран хатгамалч З.Цэнгэлсайханы охин С.Ганцэцэг “Манай гэр бүл дөрвөн үеэрээ уран хатгамал хийдэг. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй мөртлөө уран хатгамлаараа дагнан Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж байна. Одоо охин минь 13 настай уран хатгамал хийдэг. Уран хатгамлын соёлын биет бус өвийг өвлөж авч үлдэх ажлын хүрээнд Геннист бүртгүүлэх гээд Богд хааны даалинг 16 дахин томруулж, урласан. Энэ даалинг 2017 онд урлахдаа 108 уран хатгамалч учиг шингээж, таван хүн гардан битүүлсэн байдаг юм.

Миний хувьд загасан нурууг нь оёсон. Миний аав, эрэгтэй дүү, хүү маань зоосон ширээний сүлжмэлийг нь хийсэн тухай ярьж байв.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

daavuu 2021-02-10 122.201.31.61

un daavuu vee haha

Avatar

Зураач 2021-02-10 103.57.95.146

Даалинг хэтэрхий девийлгеж унэлжээ онгироо тэнэг хун л тийм унээр тамхины уут авах байх 300 мянгаас илуу унэ хурэхгуй юм ховор беглуу газрын сэтгэлгээ гэж

Avatar

Зочин 2021-02-10 185.220.100.241

>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-10 202.131.225.197

Er hunii сүр сүлдийг нь авч явдаг хийморийн уут gene uu? Za chaagaarai. Malgai busendee baihaa bolio yu? tarhi ugaah gej yadah yumaa

Avatar

Зочин 2021-02-10 202.131.225.197

iim unetei daalind hyamdhan huurug juldah yum baina daa hahaha hun bolgon avah uu? jaahan boditoi amidrald naaldatstai unetei bailga. zaagaad ugvul mongol hun bolgon zuu orooj chadna. tegvel amandaa orson une heleh hun garahaa baina. boditoi unel. uchirgui hovor yum hiigeed baigaa yum shig l yarih yum. Undesnii uildveree demjih geheer une ni tengert hadaastai. chanar muu

Avatar

Зочин 2021-02-10 202.21.109.107

hunii sonirhol hobbi yum daa..hun bolgond heregtei zuil ch bisheldee..

Avatar

Зочин 2021-02-10 103.26.195.253

ЛААЛИН ГЭЖ ХЯТАД ҮГ ШҮҮ ДЭЭ.

Avatar

зочин 2021-02-10 202.179.26.33

ИЙМ ЮМ ӨВӨРТЛӨӨД УРТ НАСЛААД ЭРҮҮЛ ЭНХ ЯВДАГ БОЛ ХЭРЭГТЭЙ Л ЭД БАЙХ .., ДААНЧ КККККК

Avatar

Иргэн 2021-02-10 202.9.40.28

Зөв

Avatar

Зочин 2021-02-10 202.21.126.30

"Даалин хэрэглээнээсээ хамаараад өврийн болон бүсний даалин гэж бий. Өврийн даалингийн өргөн нь уртдаа хоёр, бүсний даалингийн өргөн уртдаа гурван метр ордог" гэж бичжээ. Үнэн үү?
"Нэрт уран хатгамалч З.Цэнгэлсайхан үр хүүхдүүдтэйгээ дөрвөн үеэрээ хамтран VIII Богд Жавзандамба хутагтын хөөрөгний даалинг 16 дахин томруулсан 2.25 см урттай даалин урласан юм." 2.25 см гэдэг чинь 2 сантиметр 2 миллиметр шүү дээ. Цэггүй бичсэн бол зөв болно. 225 см буюу 2 метр 25 см.

Avatar

Галбаатар 2021-02-10 202.131.232.94

Айраг исгэнэ гэж бичих байх. Харин даавууг эсгэнэ гэж бичдэг. Зөв бичиж бай.

Avatar

Зочин 2021-02-10 192.82.77.124

Сувдан загасны арьсан даалинтай болмоор байна

Avatar

ХУУЛЬЧ 2021-02-10 192.82.64.190

ДААЛИНГИЙН ҮНДСЭН АГУУЛГА ҮЛДЭЖ ХЭЛБЭРИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ХӨГЖИЛ ШҮҮ ДЭЭ ,,,,,ДОГМОТИК ЗҮЙЛИЙГ УЛАМЖЛАЛ ЁС ЗАНШИЛ БИШ ГЭХГҮЙ Л ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж