Монголд төдийлөн олны нүдэнд гараад, анхаарлын төвд байгаад байдаггүй ч сайхан бүсгүйчүүд тун ч олон байдаг. Тэдний нэг мисс Т.Ундармаа. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн эрх ашигт үйлчлэх зорилгоор “Жавхлант ирээдүй” хүүхдийн сангийн тэргүүн мисс, загвар өмсөгч Т.Ундармааг “Монголын хүүхдийн элч”-ээр өргөмжиллөө. Тэрбээр БНСУ болон гадаадын олон оронд Монгол орноо төлөөлөн миссийн тэмцээнд удаа дараа оролцож шагналт байр эзэлж байсан загвар өмсөгч юм. Түүнийг моделийнхоо хувьд үнэхээр чадварлаг гэдгийг загварынхан хүлээн зөвшөөрдөг юм билээ. Мисс Т.Ундармаа загварын хажуугаар сүүлийн таван жилийн хугацаанд “Жавхлант ирээдүй” хүүхдийн төлөө санг үүсгэн байгуулж, хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Г.Даша