Хулгана жилийн хөгжилтэй бичлэгүүд

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Хулгана жилийн хөгжилтэй бичлэгүүд

Хулгана жилийн хөгжилтэй бичлэгүүд

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил улирч, цагаагчин үхэр жилтэйгээ учран золгох гэж байна. Улиран одож буй жил дотоодод халдвар гарч, хөл хориотой байсан ч хөгтэй, хөгжилтэй олон үйл явдал өрнөсөн. Тиймээс энэ удаад төмөр хулгана жилд тохиолдсон хөгжилтэй үйл явдлуудыг танилцуулъя.

ГОМБО-ОЧИР ОО….?

Ням гаригийн үдэш үзэгчдийг цэнхэр дэлгэцтэй уядаг контентуудын нэг нь NTV телевизийн “Эхнэрийн заавраар” хэмээх хөгтэй, хөгжилтэй нэвтрүүлэг. Олны танил хосуудыг урьж оролцуулж, гал тогоонд халуун “дайн” өрнүүлдэг тус нэвтрүүлгийн онцлох зочин нь ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, эхнэр А.Хишигтогтохын хамт оролцсон дугаар байлаа. Монголын сонгодог урлагийн тайзнаа сор болон гялалздаг тэрбээр харин гал тогооны ажилд тун маруухан нэгэн болохоо нэвтрүүлгийн үеэр харуулаад амжсан.

Нүдэнд харагдахаар ил байгаа зүйлийг хайж нэвтрүүлгийн алтан цагаа гарздаж, мах, ногооны модоо хольж хэрчсэнээ хэлээ гаргаж, бүтэлгүйтэх бүртээ булдруу гэдэг үгийг урсгаж буй тэрбээр нэвтрүүлгийн үеэр эхнэрийнхээ хилэнг багагүй барсан ч үзэгчдэд гэгээн инээд бэлэглэсэн юм. Нэвтрүүлгийн дараа ч эхнэр А.Хишигтогтохын “Гомбо-Очироо…” гэдэг үг хэсэгтээ л чихнээс салахгүй байсан юм.

Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо

Posted by AaGii Axe on Monday, October 26, 2020

No, 12 ЖИЛИЙГ НЭГ ЖАРАН ГЭНЭ

-Төмөр хулгана жилд сошиал хэрэглэгчдийг талцуулсан хөгжилтэй бичлэг бол загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн “12 жил нь нэг жаран” хэмээж буй бичлэг. Тэрбээр загвар өмсөгч С.Төгсийн сошиал ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “No, 12 жилийг нэг жаран гэнэ. Би гурав дахь жаран руугаа орох гэж байгаа юм байна ш дээ” хэмээн өөртөө тун итгэлтэй ярьсан юм.

12 ЖИЛ ӨНГӨРӨХӨД 1 ЖАРАН СОЛИГДОНО

12 жил өнгөрөхөд 1 жаран солигдоно😂 Би 3 жаран амьдарч… Та хэдэн жаран амьдарсан бэ ???

Posted by Moom хуудас on Friday, December 25, 2020

50 НАС ХҮРЧЛЭЭ, ОДОО ЖААХАН АЖИЛ ХИЙНЭ ЭЭ

Энэ жил УИХ-ын сонгууль болсноороо онцлог байсан. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн олон хөгтэй бичлэгүүд задарсан. Тэр дундаа УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн сонгогчидтой уулзаж буй бичлэг бусдаас содон байсан юм.

Чуулган, байнгын хорооны хуралдааныг байнга тасалдгаараа бусдыгаа тэргүүлсэн тэрбээр  хэрэв сонгуульд ялалт байгуулаад, дахин УИХ-д сонгогдвол ирцээрээ номер нэг байна гэдгээ амласан юм. Мөн 50 нас хүрч байгаа тул одоо нэг ажил хийе гэж байлаа.

МОНГОЛ ЭР ХҮН ЖООХОН ХҮҮХЭД ШИГ ЮМ БОЛОВ УУ?

“Унана” дуугаараа залуусыг доргиож нэрд гарсан реппер Г.Энэрэл охид, бүсгүйчүүдтэй холбоотой бүтэхгүй асуудалд орооцолдсон байх үедээ “Улаанбал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Нийт нэг цаг 18 минутын ярилцлагын үеэр тэрбээр “Монгол эр хүн жоохон хүүхэд шиг юм болов уу” гэхээс өөрөөр бүтэн өгүүлбэр бараг хэлээгүй юм. Мөн бараг асуулт бүр дээр “ …. тэгсэн юм бол байхгүй” гэж хариулж байсан юм. Түүний энэ ярилцлагаас хойш залуусын дунд …тэгсэн юм бол байхгүй гэх үг нэг хэсэг трэнд болсон билээ.

#УлаанБал

Г.Энэрэл: МОНГОЛ ЭР ХҮН ЖООХОН ХҮҮХЭД ШИГ ЮМ БОЛОВ УУ?#УлаанБал ярилцлага. 2020.03.17 Мягмар гарагт 21:30 цагаас#NTV телевизээр.

Posted by NTV on Monday, March 16, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж