ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшинг, ТНБД-аар Ц.Эрдэмбилэгийг томилов

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшинг, ТНБД-аар Ц.Эрдэмбилэгийг томилов

ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшинг, ТНБД-аар Ц.Эрдэмбилэгийг томилов

НЭМЭЛТ:

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2021.02.10/ Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Улмаар Эрүүл мэндийн яамны дэд сайдаар М.Баттүвшинг, Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэмбилэгийг томилсон байна.

ЦЭВЭГМИДИЙН ЭРДЭМБИЛЭГ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали улсын Тор Вергата их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны докторын зэрэгтэй, дэд профессор цолтой. 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч, 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал, 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байна.

МАЖИГСҮРЭНГИЙН БАТТҮВШИН нь 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэгтэй. 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч, 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч, 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2019-2020 оны есдүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.


Шинэ Засгийн газар байгуулагдсаны дагуу зарим яамны удирдлагуудыг сольж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг тус тус чөлөөлөхөөр болжээ. Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан байна.

Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нь өнгөрсөн хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн салбарын асуудлаас үүдэж Засгийн газар огцорсон учраас  түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр /2021.02.10/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.

Я.Амаржаргалын оронд АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгийг томилохоор АТГ-т холбогдох материалыг нь хүргүүлжээ.

Харин Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаагийн хувьд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ч саяхан болж өнгөрсөн ЭМ-ийн сайдын шуурхай хурлаас тэрбээр хоцорч шинэхэн сайддаа хөөгдөөд гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж