"Катар – 2022" ДАШТ болон 2023 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн Монгол болон Японы шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотод зохион байгуулагдах хуваарьтай байсан. Харамсалтай нь, цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Биеийн тамир, спортын улсын хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгчээ. Ингэснээр тус тоглолт ирэх гуравдугаар сарын 30-ны өдөр Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши цэнгэлдэхэд явагдахаар болов.
Тус тоглолтын өмнө Монгол Улсын үндэсний шигшээ ирэх гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно.
Ази тивийн урьдчилсан шатны F хэсгийг Японы шигшээ баг дөрвөн хожил, нэг ч ялагдал амсалгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсуудын шигшээ багууд удаалж байна. Харин Монгол Улс одоогоор таван тоглолт хийсэн бөгөөд нэг хожил, дөрвөн хожигдолтой нийт гурван оноотойгоор хэсгийнхээ сүүл мушгиж байна.
Зочин 2021-02-09 202.179.25.69
манай баг сайн тоглоноо, удахгүй Азийн топ багуудын тоонд ороод ирнэ, бэлтглэлээ сайн хийгээд хичээгэй. Хөл бөмбөг бол багаараа 11 хүн тоглоно, манайханд яг тохирсон спорт, 10 систем яваад л байгаа юмдаа. Удахгүй удахгүй 300 мянган Исландууд яаж Европыг айлгаж байна удахгүй 3 сая Монгол Азийн топ болноо
Зочин 2021-02-09 84.53.192.243
))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-09 202.21.108.240
Манай сүржин дарга нар хөгжлийн садаа юм шүү дээ. Дэлхий даяар ковидтойгоо зохицоод тэмцээн лигийн тоглолтууд ид явагдаж байна. Ганц Монголд л сүржигнэсэн хэвээр. Сэлэм Хүүк зайлсан ч бусад дарга нар сүржин хэвээр. Ноднин ковид орж ирээгүй байхад л Цагаан сарын барилдааныг болиулсан маанагууд мэдээж хөлбөмбөгийг хорино.
Зочин 2021-02-09 202.9.46.168
Ядаж 10:0 оор хожигдохын ерөөл тавья. Амжилт!
Зочин 2021-02-09 66.181.177.155
Уг нь монголын спорт сонирхогчдын хувьд азийн шилдэг багийг монголдоо харах сайхан боломж байлаа, даанч ковид гараад болсонгуй ээ, уг нь улдсэн 3 тоглолтоос 3 оноо аваад ядахдаа мьянмартай оноо тэнцчихвэл манайд цаашаа явах шаанс байгаа, мьянмарт ч цэргийн эргэлт гараад юм юм л болж байх шиг
Мөнхжаргал 2021-02-09 192.82.77.93
400 мянга орчим халдвартай улсад очиж тоглосноос эндээ юм уу? Гуравдагч орны талбай дээр хийхгүй
Enkhbaatar ah ni 2021-02-09 185.220.101.143
Хүүксүх сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт байрлах 260 тоотын давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч ажилтан, эмэгтэй хүн, иргэн "Мөнгөн.."-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалт үзүүлэхээ хэзээ зогсоох вэ?
Зочин 2021-02-09 202.55.188.33
Ёстой малнууд энэ тоглолтыг Монгол 50 жил хүлээсэн…урьдчилсан шатных ч дэлхийн топ багийг нутагтаа авчирч тоглох тэр болгон олддоггүй юм даа…УОК япончуудад халдвар тараачихна тэгвэл бүр суга царайлна гэж сандал суудлаа алдахаас айж том боломж алдаж байна юун АСЕМ шүү дээ энэ тоглолт.
Зочин 2021-02-09 122.201.24.27
Өө цааш шалгарах ямар ч найдваргүй болсон юм чинь бөөн зардал чирэгдэл гаргаж тийшээ яваад юу хийх вэ дээ.