Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Эрх зүйн шинэтгэл-2

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Үүний дагуу өнөөдөр /2021.02.09/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн цахимаар хуралдлаа. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 35 гишүүн оролцлоо.

Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн ажиллах нийтлэг журам, бүрэлдэхүүн, Зохицуулах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэн баталлаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд ахиулж шинжлэх ухааны суурь судалгаатай, криминологийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж цаашид төлөвлөн явуулах шаардлага байгааг зохицуулах зөвлөлийн дарга хуралдааны үеэр онцолж байлаа. Өнгөрсөн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэд хэдэн суурь судалгааг явуулсан. Энэхүү суурь судалгаанд тулгуурлаж 2021 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулжээ. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулах хүрээнд таван уриалгыг дэвшүүлж байгаа болохыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал:

  1. Иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх
  2. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад санхүүжилт олгох
  3. Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах зорилтын хүрээнд салбар зөвлөл бүр соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах
  4. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд цахим шилжилтийг хийх
  5. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагууд мэдээллийн сувгаа нэгтгэж ажиллах зэрэг уриалгуудыг дэвшүүлж зөвлөлийн гишүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж