Улсын онцгой комиссын хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Уг хуралдаанаар Улаанбаатар хотын хэмжээнд 12 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх хөл хорионы дэглэмтэй холбоотой асуудлыг хэлэлцэж буй. Энэ асуудлаар өнөөдөр 17.00 цагт мэдээлэл хийх байсан ч хойшилж, маргааш болжээ.
Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр зарлагдах болов уу гэсэн хүлээлт байсан ч, маргааш болжээ.
УОК-оос хөл хорионы асуудлаар мэдээлэл хийнэ
Улсын онцгой комисс/УОК/-оос бүх нийтийн бэлэн байдалд шилжих 12 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2021.2.9/ 17.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Цар тахлын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18-аас дээш насны нэг иргэнээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах юм. Энэ үеэр шинжилгээг яг ямар журмаар зохион байгуулах зэрэг мэдээллийг одоо тодорхой өгөх юм байна.
Мөн УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хурлаар урьдчилсан байдлаар дээрх 12 хоногийн хугацаанд 14 салбар үйл ажиллагаа эрхлэхээр санал гаргасан юм.