Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа | News.MN

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Т.Аубакир, Н.Наранбаатар нар өнөөдөр /2021.02.09/ Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасантай уулзав. Уулзалтад тус яамны болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны холбогдох зарим албан тушаалтан оролцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг агаарын чанар, хүлэмжийн хий, азотын хүчлийг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч, иргэдэд бодит мэдээлэл өгөх, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, зөв зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахад анхаарах талаар асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын тайланг хэлэлцэхэд хангалттай санагдаагүй учир ирэх жилүүдэд хийх ажлаа оновчтой төлөвлөх талаар, Г.Дамдинням хийх ажлынхаа талаар тодорхой цаг хугацаатай төлөвлөгөө танилцуулах, шахмал түлшний нөлөөгөөр Улаанбаатар хотын агаарын чанар, хүхэрлэг хийн агууламж ямар байгааг ойрын хугацаанд ард иргэдэд мэдээлэх талаар асууж ярилцсан юм.

Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл, тусламжаар нийслэл, орон нутагт хэрэгжүүлж буй ажлын танилцуулга дээр үндэслэн асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг үе шаттай шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан агаарын бохирдол өндөртэй аймгуудад тухайн аймгийн нөөц боломжийг харгалзан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, аймгуудын уурын зууханд Монгол орны нөхцөлд хамгийн сайн тохирох шүүлтүүр тавихын тулд туршилтаар баталгаажуулан сонгож авах, хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн олон мянган га талбай бүхий газрыг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах, үүл буудах ажлыг зохион байгуулалттай болгох, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Балиар муухай Саранчимэг гишүүн. 2021-02-09 66.181.161.12

Энэ УИХ-ын гишүүн Саранчимэг гэж энэ муухай зальтай балайр хогийн авгайг харахаар дургүй хүрээд байдаг юм даа.

Avatar

Батбаяр 2021-02-09 198.154.91.243

Юу л болох гээд байна даа

Avatar

Эрдэнэчимэг 2021-02-09 138.128.89.99

Монгол ялна

Avatar

Батэрдэнэ 2021-02-09 45.72.90.173

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

Avatar

Наранцэцэг 2021-02-09 45.72.90.157

Монгол минь яанадаа

Avatar

Оюунчимэг 2021-02-09 138.128.88.208

Луйварчид

Avatar

Ганзориг 2021-02-09 198.154.91.165

Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

Avatar

ахмад уурхайчин 2021-02-09 202.9.46.216

Гишүүдийн тавьж байгаа асуудлыг ч хархад БОАЖЯ ямар өргөн цар хүрээтэй ажил хариуцдаг нь тодорхойлогдож байгаа биз. Бодлогын яам учраас бүх яамд тэр дундаа УУХҮЯ, ХААХХҮЯ -ны үйл ажиллагаанд хяналт тавьж шахаж шаардаж ажиллах ёстой. Энэ жилээс хэрэгжих аймгуудын дулааны хангамжийг нэмэгдүүлэх зээлийн төсөлд нөгөө л нүүрсээр ажилладаг зуухнууд биш эгний ээлжинд Шингэрүүлсэн шатдаг хий, цаашлаад өөрийн орны болон импортын байгалийн хийг ашиглаж иргэдийн эрүүл мэнд, байгаль орчноо бодож. Олон улсы

Avatar

Зочин 2021-02-09 84.53.192.243

:)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-09 66.181.181.159

Нөгөө үнэлгээ хийгээд л хувийнханыг саагаад , сандаргаад байсан Яам яагаад таг болчихов? Сэтгүүлч сайд нар нь юу хийхээ мэдэхээ байсан уу?

Avatar

Зочин 2021-02-09 202.126.89.117

БОАЖЯам л НЭГ АЖИЛЛАХГҮЙ БАЙГААМДАА…..УТАА; ОРЧНЫ БОХИРДОЛ; ХОГ ХАЯГДЛЫН МЭНЭЖМЭНТ…..!!!
МАНАЙ УЛС ЭДИЙН ЗАСАГ ТААРУУ АЖИЛГҮЙДЭЛ ИХТЭЙ ХИРНЭЭ ХҮН АМ НЬ ӨСЧ ҮРЖЭЭД Л БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА….ХЭЗЭЭ НЭГ ГАДАА ГАРАХАД ГУТАЛ ХУВЦАС ХИРТЭХГҮЙ БОЛНО ДОО….???

Avatar

Зочин 2021-02-09 103.212.118.176

Сэтгүүлч хүн ажлаа мэдэхгүй байх нь зөв. Амьтны элэг доог болоод чааваас сэтгүүлчийн ажлаа хийгээч чавганцаа.

Avatar

Зочин 2021-02-09 103.212.118.99

Chaavaas said ni asuudlaa oilgoj baigaa yum bolov uu daa… BOYam hezee gaigui saidtai bolgoh geed bnaaaaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж