Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооныхон БОАЖ-ын сайдтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Т.Аубакир, Н.Наранбаатар нар өнөөдөр /2021.02.09/ Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасантай уулзав. Уулзалтад тус яамны болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны холбогдох зарим албан тушаалтан оролцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг агаарын чанар, хүлэмжийн хий, азотын хүчлийг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч, иргэдэд бодит мэдээлэл өгөх, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, зөв зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахад анхаарах талаар асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын тайланг хэлэлцэхэд хангалттай санагдаагүй учир ирэх жилүүдэд хийх ажлаа оновчтой төлөвлөх талаар, Г.Дамдинням хийх ажлынхаа талаар тодорхой цаг хугацаатай төлөвлөгөө танилцуулах, шахмал түлшний нөлөөгөөр Улаанбаатар хотын агаарын чанар, хүхэрлэг хийн агууламж ямар байгааг ойрын хугацаанд ард иргэдэд мэдээлэх талаар асууж ярилцсан юм.

Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл, тусламжаар нийслэл, орон нутагт хэрэгжүүлж буй ажлын танилцуулга дээр үндэслэн асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг үе шаттай шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан агаарын бохирдол өндөртэй аймгуудад тухайн аймгийн нөөц боломжийг харгалзан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, аймгуудын уурын зууханд Монгол орны нөхцөлд хамгийн сайн тохирох шүүлтүүр тавихын тулд туршилтаар баталгаажуулан сонгож авах, хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн олон мянган га талбай бүхий газрыг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах, үүл буудах ажлыг зохион байгуулалттай болгох, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж