Иран зэвсэглэлдээ пуужин харвагч 340 завь нэмлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Иран зэвсэглэлдээ пуужин харвагч 340 завь нэмлээ

Иран зэвсэглэлдээ пуужин харвагч 340 завь нэмлээ

Иран улс хамгийн сүүлийн үеийн дотоодын бүтээгдэхүүн болох цагт 90 зангилаа хүртэл хурдалдаг завинуудаа өчигдөр/2021.2.8/ зэвсэгт хүчинд хүлээлгэн өгсөн байна. Эдгээр нь Тегераны Персийн буланг байлдан дагуулах төлөвлөгөөний нэг хэсэг аж.

“Өнөөдөр цагт 90 зангилаа хурдалдаг завийг зэвсэглэлд нийлүүллээ. Бурхны тааллаар бид цаашид цагт 100 зангилаа хурдалдаг завь бүтээх болно. Бид Персийн буланд хэд хэдэн удаа тус хэсэг газар Ираны эзэмшилд байдаг бөгөөд бид өрөвч сэтгэл гарган тус хэсгийн аюулгүй байдлыг хангаж чадна гэдгээ илэрхийлж байсан” хэмээн адмирал Тангсири өчигдөр шинэ завинуудыг армид хүлээлгэн өгөх ёслолын үеэр ярьжээ.

Шинэ 340 завь Ираны тэнгисийн цэргийн мэдэлд орж, цаашид Персийн булангийн Оманы тэнгис болон, Каспийн тэнгист даалгавар биелүүлэх аж.

Иран 2021 он гарснаас хойш Персийн буланд удаа дараа цэргийн сургуулилт, дуужингийн туршилт зохион байгуулан цэргийн хүчээ гайхуулж байгаа билээ. Жишээлбэл, Жо Байден тангараг өргөхийн өмнөхөн Иран сануулга өгөлгүйгээр дроноос харвадаг пуужин туршсан юм. Түүнээс хойш хоёр өдөр дараалан Оманы буланд Eqtedar-99 нэртэй пуужингийн сургуулилалт болсон байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж