Неймар ПСЖ-д нэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Неймар 2013 оны долдугаар сард Бразилийн Сантос клубээс 46,8 сая Еврогоор Барселона клубт зарагдаж ирснээс хойш Ла лигийн 86 тоглолтод оролцож 52 гоол хийгээд байна. Тэрээр Барселона клубт Месси болон Суарез нартай хослон маш амжилттай тоглож, Аваргуудын лигийн хагас шигшээ, Копа дел рейгийн финал болон Ла Лигт тэргүүлж байгаа билээ.

Агент Вагнер Риберо хэлэхдээ "Тэр энд маш сайн байгаа. Барселона бол дэлхийн хамгийн шилдэг клуб. Неймарын гэрээг цуцлах үнэ 154 сая евро. Уг гэрээ 2018 онд дуусна. Тэр үед ямар шийдвэр гарахыг харахад бидэнд хоёр жилийн хугацаа байна." гэсэн юм. Мөн түүнээс Неймарын гэрээ дууссаны дараа Францын ПСЖ клубт нэгдэх үү гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр "Парис хотод амьдарч ПСЖ клубийн төлөө тоглох нь бүх л хөлбөмбөгчдийн мөрөөдөл шүү дээ. 193 сая евро энэ бол маш их мөнгө. Гэхдээ ПСЖ клубийн хувьд асуудал биш байх" хэмээн нэмж хэлжээ.

Ж.ГҮЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж