Хатуу хөл хорионы дэглэмийг хангуулахаар хотын захирагч чиглэл өгөв

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Хатуу хөл хорионы дэглэмийг хангуулахаар хотын захирагч чиглэл өгөв

“Нэг хаалга- нэг шинжилгээ” -г зохион байгуулах төлөвлөлтийг орон зайн мэдээллийн нэгдсэн системд нэвтрүүллээ

Нийслэлийн онцгой комиссоос “Нэг хаалга- нэг шинжилгээ” -г зохион байгуулах төлөвлөлтийг орон зайн мэдээллийн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо

Posted by Нийслэлийн мэдээ on Monday, February 8, 2021

Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-ээс 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, "Нэг хаалга, нэг шинжилгээ" авахтай холбогдуулж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох агентлагийн дарга нар үүрэг чиглэл өгч, бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.

"Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 420 мянган өрхөөс тус бүр нэг иргэн хамруулахаар төлөвлөж буй. Уг шинжилгээг зохион байгуулахад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хангаж ажиллах ёстой шүү гэдгийг Нийслэлийн Засаг дарга онцоллоо.

Мөн "Нийслэл нэгдсэн дататай болсноор иргэдийн санал хүсэлтийг авч ажиллах боломж бүрдсэн. Дүүрэг хороон дээр асуудал гарсан тохиолдолд ямар схемээр ажиллах вэ гэдэг датаг ЭМЯ-руу хүргүүлэх ёстой. Интернэтийн хурдны хүчин чадлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Хөл хорионы үеэр суурин болон явуулын шинжилгээ авах 210 цэг ажиллах бол 15100 төрийн алба хаагч шинжилгээ авахад бэлэн байгаа. Гэхдээ лабораторийн хүчин чадал дээр санаа зовж байна.

Хүнсний дэлгүүр ажиллахгүй зэрэг ташаа мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж байна. Иргэдэд маш ойлгомжтой, энгийнээр мэдээллээ хүргэж ажиллах нь чухал. Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комисс хоёрын хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж ажиллах шаардлага байна” гэлээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж