Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Сүүлийн өдрүүдэд манай “КЭЙ ЭЙЧ ЭН АР” ХХК болон компанийн удирдлагатай холбоотой зүй бус, үндэслэлгүй, буруу ташаа пост, нийтлэл, мэдээллүүд цахим орчинд болоод зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар гарч байгаад харамсаж байна.

“КЭЙ ЭЙЧ ЭН АР” ХХК нь төмөр замын салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн, үндэсний ууган компаниудын нэг бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд хамрагдан, томоохон бүтээн байгуулалтуудад оролцож ирсэн.

Зарим төсөлтэй холбоотой маргаан компани ба захиалагч нарын хооронд өмнө нь үүсч байсан боловч, тухайн үед аж ахуйн журмаар шийдвэрлэгдэж дуусссан асуудал юм.

Гэтэл сүүлийн үед гарч буй мэдээллүүд нь байгууллага, хувь хүний нууцад эрээ цээргүй халдсан ямар ч үндэслэлгүй, улс төрийн агуулга, шинжтэй болж ирлээ. Компани, түүний удирдлагатай холбоотой үйл явдлыг улс төрийн зорилгоор нийтэд цацаж, тухайн үеийн салбарын удирдлагуудыг, ялангуяа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон, нэр хүндийг нь харлуулах зорилготой ашиглаж байгаа нь илт байна.

Иймд цаашид компанийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын хувийн нэр төр, сэтгэл зүйтэй холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээхгүй байхыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүст уриалж, анхааруулахын зэрэгцээ компани нь өөрийн хууль ёсны ашиг, сонирхолоо хамгаалж хууль бус үйлдэл гарган, мэдээлэл түгээсэн этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн болон төрийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна.

КЭЙ ЭЙЧ ЭН АР ХХК

2021.02.08.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж