Шалгалтаас түр орлон гүйцэтгэгч зугтааж байна гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шалгалтаас түр орлон гүйцэтгэгч зугтааж байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Шалгалтаас түр орлон гүйцэтгэгч зугтааж байна гэв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.

-Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Ё.Отгонбаяр асуулт асуулаа. Тэрээр “хамгийн том баталгаа бол халагдахгүй байх явдал. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн турш хэдэн хүн халагдсан бэ? Одоо хэдэн хүн жилээс дээш хугацаагаар үүрэг гүйцэтгэгчээр явж байна вэ? Энэ хуулийг сонгуулиас жилийн өмнө өөрчлөхгүй гэсэн заалт бий. Энэ заалтыг яах гэж байна вэ?” хэмээн асуулаа.

-Эдгээр асуултанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариулсан юм. Тэрээр “Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. өнгөрсөн оныхоос 2800 төрийн албан хаагч нэмэгдсэн. Үүний 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг. Хууль бусаар ажлаас халагдсан гэх гомдолтой 300 албан хаагч байна. Түр орлон гүйцэтгэгчээр хэдэн хүн байгаа талаар нарийн тоог мэдэхгүй байна. Одоо оруулж ирсэн энэ хуулийн төсөлд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацааг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл сул орон тоо гарсны дараа 45 хоногийн дотор албан тушаалыг нөхсөн байна. Гэдэг заалт оруулсан” гэлээ.  

-Үүний дараа УИХ-ын Ё.Отгонбаяр тодрууллаа.

-Түр орлон гүйцэтгэж байгаа хүн 4 мянга гаруй байна. Та ажлаа мэдэж ав. Тэр дундаа гурван жилийн хугацаатайгаар түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс байна. Би нэр усаар нь хэлж чадна. Энэ асуудал дээр хязгаар тавих хэрэгтэй. Учир нь түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрээр төрийн албаны сонгон шалгаруулалтыг тойрох арга болчхоод байна гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Төрийн алба “жонхуу” болсон. Монголд төрийн албан хаагч хэд байвал зохих хэмжүүр байдаггүй. Болж өгвөл ажилчид нэмдэг болсон. Энэ хуулийн төслийг баталснаар хүн нэмэгдэх юм уу, эсвэл халагдах юм уу?

Энэ асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү хариулсан юм. “Олон Засгийн газрын нүүрээр төрийн албан хаагчдын тоо зөрүүтэй байдаг. Нөгөө талдаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжих хугацаа маш чухал. Тиймээс ажлын хэсэг сайн ярилцаж байгаад сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үеэс хэрэгжинэ гэдгээр оруулахгүй бол батлагдсан өдрөөс хэрэгжих юм бол сонгуулийн өмнө хөдөлгөөн орно. Хамгийн гол нь энэ хуулийн төслийн зорилго нь төрийн албыг тогтвортой байлгахад чиглэж байна” гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж санал гаргалаа. Гишүүдийн гаргасан саналыг томьёолж санал хураасны дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-05 202.70.42.158

төрийн яа агентлагийн газар хэлтсийн дарга нарыг насан туршид нь байлгаад байвал төрийн ажил явахгүй юм байнаа

Зочин 2016-04-05 202.72.245.122

xayanxirvaa uuruu jonxuu darxaniig estoi jonxuu bolgoson amitanshde

зочин 2016-04-05 122.201.21.97

Төрийн албыг АН засаг авсан цагаасаа хойш жинхэнэ дампууруулсан даа, хууль дүрэмийг уландаа гишгэж ямар ч боловсролгүй, туршлагагүй хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн нь улс орон эдийн засаг унах нэг том шндэс болсон доо, хөөрхий

Зочин 2016-04-05 151.159.104.228

Төрийн албан хаагчид гэж мэдлэг мэргэжилгүй шахам хямдхан наборууд байдаг. Харин мэдлэгтэй чадалтай хүнийг ажилд авах ажиллуулах үнэн дургүй ш дээ. Эрдэнэтийн Байгаль орчны газрын дарга Машбат гэдэг нөхөр өөрийн хүмүүсээр албаа дүүргэж мэдлэгтэй ажилтныг зодож тархи толгойг нь гэмтээж ажлаас халж байсан туршлага бий. Үүнийг одоогийн ажилтнууд нь бүгд мэддэг гэсэн. Тэдний нэг нь надад хэлж байсныг энэ сэдэвтэй холбогдуулаад бичиж байна. Мөн Орхонд төрийн албаны шалгалтанд орохын өмнө тухайн албахн тушаал дээр хүн нь тодорхой болсон учраас манай найзыг шалгалтанд тэнцсэн ч, 1-ээр гарч ирсэн ч энэ ажилд орохгүй гэж өргөдөл бичүүлж авч шалгалтанд оруулсан би үүнийг хажууд нь хамт явж бүртгүүлж байхдаа нүдээрээ харсан. Тэгээд манай найз ядаж нөөцөд бүртгэгдэхийн тулд тэгж бичлээ одоо яая гэхэв гэж байсан. Энэ мэтчилэн чадалтай хүмүүсээ аль болохоор зайлуулж, чадалгүй, даргын үгнээс гардаггүй, даган дуурайгчид, аялдан дулдуйдагчдыг, зүгээр л гүйцэтгэгчидийг авч ажиллуулдаг. Гэхдээ олигтой ажил хийж чадахгүй юмнууд ямар юмны гүйцэтгэгчид байхав дээ.

зочин 2016-04-05 122.201.21.97

Төрийн албыг АН засаг авсан цагаасаа хойш жинхэнэ дампууруулсан даа, хууль дүрэмийг уландаа гишгэж ямар ч боловсролгүй, туршлагагүй хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн нь улс орон эдийн засаг унах нэг том шндэс болсон доо, хөөрхий

ахахаха 2016-04-05 59.153.114.195

Ийм намыг МАГНАЙ даргын хэлсэнээр газрын хөрснөөс арчих хэрэгтэй

Зочин 2016-04-05 202.179.31.105

Ардын нам л харин төрийн албыг жинхэнэ жонхууруулагч нар ш дээ. Одоо төрийн албанд шургаад байгаа МАн-ынхан хүн зодож хүүхэн хүчиндэж авилга авч төрийн албыг хувийн алба болгоод байгаа шүү Тэднийг дахин бүү төрд ойртуул Дахин бүү төрд шургалуул

Зочин 2016-04-05 59.153.113.214

Олон улсад жишиг болсон төрийн албаны мерит зарчим, Төрийн албаны хуулийг бүдүүлгээр зөрчиж, ямар ч хуульд байхгүй "Түр орлон гүйцэтгэгч" гээч хүмүүсийг томилон 2 жил гаруй ажиллуулж, төрийн албаны чадавхи, ёс зүй, хариуцлагыг нураасан буруутнууд бол Алтанхуягийн Засгийн газар. Мөн Төрийн албаны зөвлөлийн тоглоомын байгууллага болгосон. Ямар сайндаа ард түмэн "Төрийн алба төрлийн болсон" гэж ярьж суухав дээ. Шинэ парламент Төрийн албаны хуулийг хэлэлцэж даацтай шийдэх зөв дөө.

Иргэн 2016-04-05 27.123.214.105

2012 оноос хойш бараг бүх төрийн албан хаагчид гадуурхагдсан халагдаж лааз өшиглөцгөөсөн. Харин одоо АН-ынхан хууль санаачилж мэдлэг чадваргүй ажлын байрныхаа шаардлагыг хангахгүй, орон тоо нэмэгдүүлэн салбар бүхнийг чадавхигүй болгосон олон хүмүүсээ хамгаалан баталгаажуулахаар шинэ хууль санаачлан орулж буй нь АН-ын гуулийг харуулж байгаа хэрэгдээ. Хэцүү хүмүс шүү. Цогоо!!!!!!!!!!!!!!

зочин 2016-04-05 103.26.195.216

Терийн албан хаагч тэр дундаа тур орлон гуйцэтгэгчээ мэддэггуй терийн албан зевлел хэнд хэрэг бна. Одоо 186 мянган хун.Жилд дунджаар 15-20 мян. хун челеелегдедег. Жилд хэдээр нэмэгдэдэг юм болоо. Онгерсен оноос 2800 нэмэгдсэн. Ойлгомжгуй бна. Ажлаа мэддэгуй, мэдээлэлээ ч зев егч чаддаггуй Терийн албаны зевлелийг татан буулга.Терийн албан хаагч гэж хуулиас дээгуур дурэм журам боловсруулж хунд суртал уусгэгч нар.Ямарч мэдлэг чадваргуй гар харсан гутлаа тосолж цагаан цамц галстук зуух гэж оролдсон. Туун нь зохиогуй ийм амтадаар терийн алба дуурчээ.

Зочин 2016-04-05 103.26.193.104

Төрийн албан хаагч гэж иргэдийн ажил хийх эрхээр нь ялгарвалаж болохгүй хэн чхийдэг байх ёстой. ТАХ нэр зүгээр нэг яамны булангийн өрөөнд насаараа үнэрт ортлоо суудаг хүмүүс олширчбайна. Иргэдийн төлөө сэтгэл зүрх байхгүй сормуусаа ч хөдлөхгүй шүү. Өөрийнхөө албан тушаалыг л бөхлөөд манаад суугаад байсаар амьд муми ТАХ