Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ | News.MN

Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Их Британийн “Dailymail” сонин энэ сарын 4-ний өдрийн дугаартаа Монголын нүүдэлчин соёл, малчин ардын амьдралыг онцолжээ. Ингэхдээ Италийн гэрэл зурагчин, өдгөө 41 настай Мишель Мартинелли Монголын тал нутгаар 2017 оны дөрөвдүгээр сард 20 хоног аялахдаа авсан гэрэл зургуудыг хавсаргасан байна.

“Dailymail” сонины нийтлэлд “Монголд олон мянган нүүдэлчин өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг тал нутагт мал сүргээ маллаж, цагаан идээ, махыг гол төлөв хүнсэндээ хэрэглэн, гэр хэмээх зөөврийн сууцанд амьдардаг. Газар тариалан хөгжөөгүйгээс гадна дэлгүүр хоршооноос алслагдмал амьдардаг тул хүнсний ногоог хоол хүнсэндээ нэг их хэрэглэдэггүй. Тал нутагтаа олон мянган жилийн турш амьдарсаар ирсэн эдгээр хүмүүс бол нүүдэлчдийн соёлыг өнөөг хүртэл тээж буй цөөн хүмүүсийн нэг юм. Нүүдэлчдийн амьдралд нүүж суухад хялбар дугуй гэр нь ихээхэн ач холбогдолтой.

Монголын нүүдэлчид мал сүргээ хамгийн сайн ургамал ногоогоор идээшлүүлэхийн тулд энэхүү сууцаа жилд 2-4 удаа зөөж нүүдэллэдэг. Жилийн 2-4 дүгээр сард нүүдэлчид цельсийн -40 хэмийн хүйтэнд Монголын баруун нутгийн Алтайн уулсыг дамнан 160 гаруй километрийг өлхөн туулдаг. Түүнчлэн морь бол Монголын нүүдэлчин хэв маягийн амин чухал хэсэг бөгөөд нүүдэлчдийн олонх нь өөрсдийгөө Азийг мориор туулан өөрсдийн эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр удам гэж үздэг. Хүүхдүүд нь гэрээсээ хол байх сургуульд сурах бөгөөд хичээлийн жил дуусах үед гэртээ эргэн ирдэг. Монгол хүүхдүүдийн олонх нь боловсрол эзэмшиж, ажил хийхээр тал нутгаа орхин нийслэл хотыг зорих болжээ” хэмээн онцолсон байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ХахаХаха
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

No 2021-02-09 95.223.58.2

Гадаадууд чи морь унахдаа сайнуу нум сум харвадаг уу ус буцалгагчтай гэх юм надаас асууж л байлаа.
Монголчууд дэлхийд өөрсдийнхөө имижийг өөрчилмөөр байна штээ.Юм л бол нэг ядуу зүдүү навсархай гэр хөдөөний малчны амьдралаар дэлхий дахин хараастай.Бас орчин үеийн хот, орчин үсийн хөгжим урлаг соёлтой гэдгээ харуулах таниулах хэрэгтэйштээ
Нэг л нэг зүдэрсэн дүр зураг.Яг өнөөдөр монголын хүн амын хэд нь малчин билээ.Яг малчин нүүдэлчин дүр төрхөөр 21 р зууны монголыг төлөөлүүлж болохгүй биздээ.

Avatar

Зочин 2021-02-09 192.82.67.55

Орчин үеийн зүйлсээр гайхуулах юу байна? Энэ зурган дээр байгаа хүмүүс нэг их ядарч зүдэрсэн харагдахгүй л байна. Харин ч хамгийн зөв замаар аж төрж байгаа уламжлалаа илүү хөгжүүлж бахархах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-09 66.181.176.55

Яааадаг юм гоё л байна.

Avatar

Зочин 2021-02-09 203.91.115.47

Бараг тэр жаазан дотроос таньдаг хүнээ олохооо байна уу гүй юу.

Avatar

Зочин 2021-02-09 202.126.88.134

Их Эзэн Чингисхааны үр сад Сайхан Монгол залуугийн зураг байна. Бас гоёмсог эвтэйхэн гуталтай юм бна

Avatar

Монголхүү 2021-02-09 192.82.69.97

Хоцрогдсон ахуй, хүмүүсийг зоопаркийн үзмэр мэт сонирхож байгаа нь энэ шүү дээ. Хөдөөнөөс угшилтай баячууд нутаг орноо хөгжүүлж, ард олноо соёлжуулах талаар дорвитой юм хиймээр юм даа. Улсын цол авсан бөхчүүдэд өгдөг шагналынхаа мөнгөөр баг, сумандаа хэрэгтэй нэг зүйл байгуулвал ихээхэн буян болно доо…

Avatar

Зочин 2021-02-09 64.119.21.142

Ядаж сумандаа усанд орох газар, нойлтой болмоор юм

Avatar

сайхан эр хүн 2021-02-09 202.126.88.64

худаг дээр зогсож бгаа залуу үнэхээр сайхан харагдаж бна..

Avatar

Зочин 2021-02-09 93.176.143.161

Ард түмэн минь ингээлл ойлгочих!гадныхан хэрэв жоохон хүүхэд магтаж байгаа юм шиг магтаад унавал БИД ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙНА гээд ойлгочих.гадныхан хэн нэгнийг муулаад үзэн ядаад унавал ТЭР ИЛҮҮ гээд ойлгочих.эндээс өөрсдийгөө дэлхийн адагт орчоод байна гэдгээ мэдэж ав

Avatar

Зочин 2021-02-09 92.222.221.49

"илжиг модон хударгандаа" (нэг хэвийн зүйлд дасаж өөр орчин, нөхцөлд дургүй болох) – гэж энэ дээ! Өнөө цагийн бидний бахархал биш харин жинхэн эмэнгэл шүү.

Avatar

Зочин 2021-02-09 66.181.183.141

Chi jinhene teneg hun bna da

Avatar

Зочин 2021-02-09 192.82.67.55

*жинхэнэ эмгэнэл. эхлээд зөв бичиж сурчихаад эмгэнэ дээ

Avatar

Хотын ууган иргэн 2021-02-09 66.181.181.159

Ямарч байсан хотын төвийн банкны өр болсон шаваарлдсан өндөр барилга, лийзэнгийн үнэтэй машин унасан стрестэй залуусыг харуулсангүй. Фитнес шаардлаггүй, компьютерийн дон шүглээгүй энгийн бор амьдаралтай ажилсаг хүмүүсийн бодит амьдарлыг танилцуулжээ. Үүгээр манай хөдөөгийн нүүдэлчин ардын амьдарлыг магтах гэсэнгүй бас муулах гэсэнгүй. 21-р зуунд энэ хүмүүсийнхээ ахуй нөхцлийг сайжруулахад манай өнөө үеийн залууст хийх сонирхолтой ажил их л байна даа гэж бодогдоно.

Avatar

Би бол Монголоороо БАХАРХАЖ байнаа. 2021-02-09 192.82.74.243

Бүгд сайхан харагдаж байна. Муухай юм энд юу ч алга. Уудаг ус нь эрүүл, амьсгалдаг агаар нь эрүүл, гишгэдэг хөрс нь эрүүл.
Дэлхийд байхгүй Эх байгальтайгаа ойрхон, сайхан амьдрал.

Avatar

Зочин 2021-02-09 93.176.143.161

гандангийн угаадас болсон дэнж нь хүртэл 100 жилийн өмнөхөөсөө огт өөрчлөгдөхгүй үнэхээр ТАЛАРХУУШТАЙ

Avatar

Зочин 2021-02-09 46.125.249.18

Гөйхаад байдын. Хөдөөний малчин ч гэсэн малдаа дулаалгатай өвлийн саравч гэхүү амбаар гэхүү бариад өвлийг хэнээс ч юу ч гуйхгүй давчихдаг, өөрсдөө халуун устай, цэвэрхэн арчаатай амьдарч болдоггүй л юм бхдаа. Бүх юм хөгжөөд байхад би л хөдөөний хоцрогдсон бүдүүлэг гэсэн шиг өмхий хамхай, халтар амьдрахаас ичдэггүй залхдаггүй юм бхдаа

Avatar

Зочин 2021-02-09 103.57.95.210

Tog ni haana bgaan be

Avatar

Зочин 2021-02-09 192.82.67.55

Хоцрогдсон бүдүүлэг юм энд алга. Бүдүүлэгтээд, үмхийрээд байгаа бол тэр хувь хүний л асуудал.

Avatar

Зочин 2021-02-09 43.242.243.33

Хувийн хэрэглээний хэдэн мал маллахаас өөр юм байхгүй. Тэрийгээ ч олигтой чадахгүй. Сүүгээ хүртэл гаднаас импортлодог. Өргөн хэрэглээний бараг бүх барааг гаднаас авч байна. Тийм байж уламжилалт, нүүдлийн амьдрал зөв гэхүү. Энэ тэгээд хөгжил үү. Бүгдээрээ мал дээр гарвал таарна

Avatar

Зочин 2021-02-09 202.179.24.214

Hugjsun uragshalsan yum alga

Avatar

Зочин 2021-02-09 45.130.178.116

Дэлхийд тэсэж үлдэх цор ганц ахуй амьдрал бол нүүдэлчин ахуй юм. Бусдаар хот нийслэлүүд балгас болж тахал өвчин, дарлал боолчлолд нэрвэгдэж устаж мөхсөөр ирсэн нь чухам л үнэн!!!

Avatar

Зочин 2021-02-09 43.242.243.33

Малаа Европ, Азийн өндөр хөгжлийг тэгээд мөхөл гэх үү

Avatar

Зочин 2021-02-09 124.158.84.159

чи эхлээд цөлжиж байгаа тал газар будаагаа тарьчих, дараа нь орчин үе ярьяа

Avatar

Зочин 2021-02-09 122.201.31.98

ТЭД БИДНИЙГ НЭГ ЗООПАРКИЙН АМЬТАД ШИГ Л САНАХ

Avatar

Зочин 2021-02-09 192.82.67.55

Чи л тэгж эмзэглэх

Avatar

Зочин 2021-02-09 150.129.143.120

НЭГ ЗҮЙЛ АЖИГЛАГДДАГ. ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ НҮҮДЭЛЧИН СОЁЛООР ГАЙХАЛТАЙ АМЬДАРЧ ИРСЭН. ГЭР ОРОН МАЛ АХУЙ НЬ ЦЭМЦГЭР. УХААН УУЖИМ СЭТГЭЛ ХҮНЛЭГ ДЭГ ЖАЯГ ЁС ЖУДАГТАЙ БАЙЖЭЭ. ХАРИН ОРЧИН ЦАГТ БҮХ ЮМ ЭЛБЭГ ДЭЛБЭГ БАЙХАД ОРОН ГЭРЭЭ БҮРЭЭС ТАТЛАГАА АХУЙ ОРЧИНОО ЦЭМЦГЭР АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ ХОГ НОВШИНДОО ДАРАГДААД НЭГ Л НАВСАЙСАН. ЭНЭ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ……. ЭРЛҮҮЗҮҮД ИХ БОЛСОН…. ХЯТАД МАЯГЫН НАВСГАР НООРХОЙЧҮҮД ИХ БОЛЖ. МОНГОЛЧУУД ИЙМ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-02-09 202.9.46.72

Unen ug

Avatar

Зочин 2021-02-09 43.242.243.33

Mal aj ahui bnda. Hiliin dees alhach.

Avatar

Зочин 2021-02-09 93.176.143.161

хуучны зургуудыг харахад халтар гэр эхнэр хүүхдүүд л харагддын шдээ.чи ямар нүдээр харааад байна аа

Avatar

Зочин 2021-02-09 124.158.84.159

чи их монгол улсыг биш манжийн дарлалыг харжээ, харах зүйлээ нэг жоохон ялгаж салгамаар байна

Avatar

Зочин 2021-02-09 66.181.189.141

ш****г мал өмнө ямар байсныг чи юугаа мэддэг юм бэ

Avatar

Irgen 2021-02-09 103.57.93.47

Huduuni malchid modon jorlond bie zasdagguin sain hereg, jorlind bie zasval yalaa batgana, tsuglaad uvchin tahal delgereh baisan, harin ch hol ochij bie zasdag gol us ruu bie zasdaggui, hotin ger horoololig l ustgah heregtei yum bgaam daa, ut batgand idegdsen umhii jorlontoi

Avatar

zochin 2021-02-09 36.11.229.232

13dugaar zuund ochii gevel mongold ireerei iim l bnshdee huurhii

Avatar

Зочин 2021-02-09 64.119.23.80

Түүхэндээ малчин хүмүүс байсан гээд заавал малчин байх алба биш. Нүүдлийн соел, иргэншил гэж байхгүй. Япон улс шинэчилэл хийж 50 жилийн дотор тариачдын улсаас орчин үеийн технологижсон үндэстэн болсон. Бид ч бас ингэж иргэдээ боловсруулж, иргэншүүлж, орчин үежүүлэхгүй бол музейн үзмэр болох нь

Avatar

ардчилалын хар хэрээ 2021-02-09 185.124.29.71

БАХАРХАЛ БИШ ИЧГҮҮР ШҮҮ ДЭЭ.МОДОН ЖОРЛОН ДЭЭР БАЛИНДААД ЛЛЛ ЭСГИЙ ГЭРЭЭСЭЭ Ч САЛДАГГҮЙ 😤😢

Avatar

Зочин 2021-02-09 103.57.95.210

Kutsvaa esgii ger bid nartai hamt uussen, bid nartai hamt duusna, terigeech medehgui zugeer l

Avatar

Зочин 2021-02-09 124.158.85.45

одоо бүгд хүний эрх нэрийн дор эрлийзжээд монгол хүн үгүй болж байна, либералуудын ярьдаг зүйл нь даяаршил, үндэстэн угсаатныг үгүйсгэж байна

Avatar

төрийн тэргүүнд мөрөөдөгч 2021-02-09 178.20.55.16

Хүүксүх сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт байрлах 260 тоотын давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч ажилтан, эмэгтэй хүн, иргэн "Мөнгөн.."-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалт үзүүлэхээ хэзээ зогсоох вэ?

Avatar

Хүрэлсүхийн ажлын байрны бэлгийн дарамт гэж ойлгож болох уу ?? 2021-02-09 192.82.74.243

Үнэн юм бол шалгадаг газар нь өгөөч дээ. Хүрэлсүх гэж овилгогүй сагсуу юмыг

Avatar

ерөнхийлөгчид мөрөөдөгч 2021-02-09 178.20.55.16

Хүүксүх сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт байрлах 260 тоотын давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч ажилтан, эмэгтэй хүн, иргэн "Мөнгөн.."-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалт үзүүлэхээ хэзээ зогсоох вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж