Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Их Британийн “Dailymail” сонин энэ сарын 4-ний өдрийн дугаартаа Монголын нүүдэлчин соёл, малчин ардын амьдралыг онцолжээ. Ингэхдээ Италийн гэрэл зурагчин, өдгөө 41 настай Мишель Мартинелли Монголын тал нутгаар 2017 оны дөрөвдүгээр сард 20 хоног аялахдаа авсан гэрэл зургуудыг хавсаргасан байна.

“Dailymail” сонины нийтлэлд “Монголд олон мянган нүүдэлчин өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг тал нутагт мал сүргээ маллаж, цагаан идээ, махыг гол төлөв хүнсэндээ хэрэглэн, гэр хэмээх зөөврийн сууцанд амьдардаг. Газар тариалан хөгжөөгүйгээс гадна дэлгүүр хоршооноос алслагдмал амьдардаг тул хүнсний ногоог хоол хүнсэндээ нэг их хэрэглэдэггүй. Тал нутагтаа олон мянган жилийн турш амьдарсаар ирсэн эдгээр хүмүүс бол нүүдэлчдийн соёлыг өнөөг хүртэл тээж буй цөөн хүмүүсийн нэг юм. Нүүдэлчдийн амьдралд нүүж суухад хялбар дугуй гэр нь ихээхэн ач холбогдолтой.

Монголын нүүдэлчид мал сүргээ хамгийн сайн ургамал ногоогоор идээшлүүлэхийн тулд энэхүү сууцаа жилд 2-4 удаа зөөж нүүдэллэдэг. Жилийн 2-4 дүгээр сард нүүдэлчид цельсийн -40 хэмийн хүйтэнд Монголын баруун нутгийн Алтайн уулсыг дамнан 160 гаруй километрийг өлхөн туулдаг. Түүнчлэн морь бол Монголын нүүдэлчин хэв маягийн амин чухал хэсэг бөгөөд нүүдэлчдийн олонх нь өөрсдийгөө Азийг мориор туулан өөрсдийн эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр удам гэж үздэг. Хүүхдүүд нь гэрээсээ хол байх сургуульд сурах бөгөөд хичээлийн жил дуусах үед гэртээ эргэн ирдэг. Монгол хүүхдүүдийн олонх нь боловсрол эзэмшиж, ажил хийхээр тал нутгаа орхин нийслэл хотыг зорих болжээ” хэмээн онцолсон байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ХахаХаха
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж