Б.Лхагвасүрэн: Үймүүлсэнд уучлаарай, тендерийг цуцалсан

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Үймүүлсэнд уучлаарай, тендерийг цуцалсан

Б.Лхагвасүрэн: Үймүүлсэнд уучлаарай, тендерийг цуцалсан

Монголбанк 300 сая төгрөгөөр фитнессийн төхөөрөмж худалдан авахаар болж, тендер зарласан нь олон нийтэд ил болж, шуугиан тариад буй.

Харин төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дээрх асуудалтай холбогдуулж, твиттер хуудсаараа дамжуулан хүлцэл өчлөө. Тэрбээр “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” гэсэн юм.

Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар тэр үеийн эрх баригч хүчин болох Ардчилсан нам олонхи байхдаа УИХ-аар Шилэн дансны тухай хуулийг баталсан. Уг хууль хэрэгжих болсноор төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн худалдан авалтын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болсон юм. Гэхдээ Засгийн эрх солигдон, МАН-д шилжсэн үеэс зарим агентлаг, төрийн өмчит компани хэдэн төгрөгөөр юу худалдан авснаа ил тод тайлагнахгүй зөрчил гаргасаар ирсэн. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэггүй удирдлагуудын хувьд зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бараа материал худалдан авах тохиолдол бишгүй.

Харин төв банкны хувьд худалдан авалтуудаа ил тод мэдээлж ирсэн нь цар тахлын хүнд үед хөрөнгийг зүй зохистой зарцуулах ёстой гэсэн санал шүүмжлэлтэй нүүр тулснаар буцаж байна.

 

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж