Цахим орчинд тарсан шог зурагнаас үүдэлтэй Dogecoin хэмээх шинэ криптовалют өчигдөр/2021.2.8/ шинэ амжилт тогтоож, хамгийн өндөр үнэлгээтэй 10 криптовалютын тоонд оржээ. Тухайлбал Илон Маскийн цахим ертөнц дэх шог зурагнаас санаа аван бүтээсэн тус валютыг өчигдөр реппер Снүүп Догг, рок од Жин Симмонс нар худалдан авсан байна.
@elonmusk pic.twitter.com/KElwKghpei
— Snoop Dogg (@SnoopDogg) February 6, 2021
Гэвч өчигдрийн байдлаар тус валютын зоос бүр нь 0.084 ам.доллар байснаа 0.075 ам.доллар болж буурчээ. Хэдий тийм ч тус валютын үнэ эргэн өсч байгаа бөгөөд үнэ цэнээрээ Stellar болон Bitcoin зэрэг криптовалютуудыг ардаа хийн хамгийн нэр хүндтэй криптовалютуудын 10-т жагссан аж.
Dogecoin валютыг анх бусад криптовалютуудыг шоглох гэж наргиан болгон бүтээсэн хэдий ч олон зуун сая хүний анхаарлыг татаж, ийнхүү нэр хүндтэй болжээ. Ийн нэр хүнд нь өсөхөд дэлхийн хамгийн баян хүн Илон Маск хамгийн ихээр нөлөөлсөн билээ. Тэрбээр шинэ валютын талаар элдэв наргиан цахим орчинд бичсэн нь олны танил хүмүүсийн анхаарлыг улам ч ихээр татах болсон юм. Жишээлбэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт тус валютыг ирээдүйд сансар огторгуйд дэлхийг төлөөлөх валют мөн юм хэмээн жиргэсэн аж.
God Of Dogecoin. pic.twitter.com/FK6spgS7ZM
— Gene Simmons (@genesimmons) February 6, 2021
Харин өчигдөр валютыг худалдан авсан одод түүний наргианд нэгдэж, твиттертээ өөрсдийнхөөрөө тоглоом, шоглоомын шинжтэй нийтлэл оруулах болжээ. Тухайлбал, Илон Маск өөрөө “Who let the Doge out” хэмээн дууны үгийг бага зэрэг өөрчлөн бичсэн бол реппер Снүүп Догг түүнд өөрийнхөө нэрийг Snoop Doge болгон өөрчлөн бичиж, хошин зурагтай хамт нийтэлсэн байна. Түүнчлэн алдарт Kiss хамтлагийн дуучин Симмонс өөрийгөө Dogecoin валютын бурхан хэмээн өргөмжилжээ.
So … it’s finally come to this … pic.twitter.com/Gf0Rg2QOaF
— Elon Musk (@elonmusk) February 7, 2021
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ