Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй судлаачдын байгууллага /OWSD/-аас жил бүр шилдэг эмэгтэй судлаачдад олгодог “OWSD-Elsevier Foundation Award” шагналын эзнээр энэ жил Монгол эмэгтэй тодорчээ. Уг шагналыг 2012 оноос эхлэн эмэгтэй эрдэмтдийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож эхэлсэн бөгөөд Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Төв ба Өмнөд Ази, Арабын бүс нутаг, Сахар орчим ба Африкийн гэсэн таван бүс нутгаас тус бүр нэг шилдэг судлаачийг шалгаруулдаг байна. Нийт 81 хөгжиж буй орны судлаачдаас Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг судлаачаар математикийн шинжлэх ухааны доктор Д.Хонгорзул шалгарчээ. Уг шагналыг 5000 ам.доллар дагалддаг ба жил бүрийн хоёрдугаар сард АНУ-д зохион байгуулагддаг Америкийн Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн (AAAS) хуралд оролцох эрхтэй болдог байна.
Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй судлаачдын байгууллага нь 1993 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны сүлжээ бий болгон семинарт оролцож, салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзах, орон нутгийн лаборатори, байгууллагуудад зочлон туршлага судлах боломжуудыг олгодог олон улсын байгууллага юм.
Д.Хонгорзулын хувьд математикч мэргэжилтэй, шинжлэх ухаан, инженерийн салбарын хэрэглээний болон онолын математикийн салбар болох бутархай дифференциал тэгшитгэл (FDE) –ийг судалдаг эрдэмтэн юм байна. “FDE” нь физик, хими, биологи, эдийн засаг зэрэг олон хэрэглээний шинжлэх ухааны нарийн төвөгтэй систем, үйл явцыг дүрслэн харуулахад ашиглагддаг аж. Тэрбээр хэрэглээний математикийн чиглэлээр МУИС-ийг төгсч, магистрын зэргээ ч мөн дээрх чиглэлээр хамгаалжээ. Дараа нь Японы засгийн газрын тэтгэлгээр Кюүшюгийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд эх орондоо эргэж ирээд 2018 оноос МУИС-д багшилж байгаа юм байна.
Одоо тэрбээр багшлахынхаа хажуугаар үйлдвэрлэлийн болон эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Энэ зорилгынхоо хүрээнд мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран аж үйлдвэр, пүүс компаниуд болон бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг математикийн шинжлэх ухааны тусламжтайгаар судлах, шинжилгээ хийх, үр дүнд гарсан боломжит шийдлүүдийг тухайн үйлдвэрлэл, бизнесийн асуудлуудад нэвтрүүлэх зорилготой “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байжээ.
Эх сурвалж: https://www.elsevier.com/
Зочин 2021-02-09 64.119.22.248
Bayr hurgier
t 2021-02-09 130.253.28.3
ctandartgyi yum xiij trash bolgoj baigaa, shar xyn.
eregchingeer,iim xymyyceer tsunx bariach xiilgej ,darlaj baixad amar,darlaj baixad ed ni amar,bu shar gecen bdlt 2021-02-09 130.253.28.3
yrgeeleg xiideg,xubiin material copidoj abcan,
TVKAMERAA- SHAARDLAGAGYI BOL -ZALGUURAAR NI CALGAJ BAINU.
yaaj ch colij,tsabuu xyrtel xiine shyy 2021-02-09 130.253.28.3
yildberlel,xydaldaand blokloj
ts 2021-02-09 66.181.161.91
bid naraas dor gadniihniig shvteh yumaa mongol hvn bol ilvv shvv setgen bodoh chadbaraaraa
Зочин 2021-02-09 84.53.192.243
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
aaa 2021-02-09 103.212.119.116
tgd edgeer medlegtei humuus mongold bish gadaadad amidardag ni emgenel ym daa
Зочин 2021-02-09 101.184.44.161
unshaad oilgodoggui yumuu?! "эх орондоо эргэж ирээд 2018 оноос МУИС-д багшилж байгаа юм байна." geed bichsen bgaa biz de….
Зочин 2021-02-09 43.242.242.59
Өө ёстой мундаг байна. Монголчууд бид оюуны чадавхиар бусдаас дутахгүй сайн гэдгийг нотолсон үйл явдал болсон байна. Ажилд нь улам их амжилт хүсье.
And 2021-02-09 67.81.184.102
Congrats
Бат 2021-02-09 192.82.93.3
Best women, you are Mongolian future
Монгол 2021-02-09 103.229.122.118
Баяр хүргэе! Монголын залуус ийм л байх ёстой….Бахархаж байна.
zochin 2021-02-09 203.91.115.250
"Миний бодлоор математикийн ээдрээтэй асуудлыг шийдэх нь хувийн мөрдөгч лугаа ажиллахтай адил" Д.Хонгорзул
Irgen 2021-02-09 192.82.69.66
Amjilt, mundag ohin bna.
Зочин 2021-02-09 66.181.187.136
Сайн байна 🙂
Монгол 2021-02-09 119.40.98.166
Amjilt bayar xyrgie. Baxarxaj bna aa
Зочин 2021-02-09 103.26.194.104
yun haltar joomon bee. hen end hudlaa award hii gesiin bee bas amerik biza guih geel baahan hudala shagnal.
Зочин 2021-02-09 124.158.82.203
teneg khun be ooroo.
Зочин 2021-02-09 23.106.249.54
orsuudiig endees gargaachee
Joker 2021-02-09 66.181.161.120
Атаархаж үхлээ юу чи
Зочин 2021-02-09 202.21.105.38
атаархаад үхлээ юү чи өөрөө л жинхэнэ жоом бна даа
Зочин 2021-02-09 124.158.85.45
энэ чинь л монголын ген шүү дээ, ганц энэ хүн биш монгол хүн, монголчууд ийм байж чадна, харамсалтай нь гадны нөлөөгөөр, гадны тархи угаалтаар бид өөрсдийгөө голдог, доош нь хийдэг, өөрсдөөсөө дор гадныханыг шүтдэг
170 2021-02-09 124.158.80.122
Амжилт. Монголын ирээдүй.