Лондонгийн “ICE” бирж дээр “Brent” маркийн газрын тосны дөрөвдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 0.76%-иар өсч, баррель нь 61.02 долларт хүрч, дээд цэгтээ хүрчээ. Хамгийн сүүлд “Brent” маркийн газын тосны үнэ өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 7-нд нэг баррель нь 61 доллар давсан билээ.
Даваа гариг (2021.02.08)-т “Brent” маркийн газрын тосны үнэ 61.14 доллараар (+0.63%) зарагдав. Үүний зэрэгцээ “WTI” маркийн газрын тосны дөрөвдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ нэг баррель нь 58.2 доллар (+0.63%) болж өсчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ