УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ–ын төлөөлөгч Д.Энхтуяа нар өнөөдөр /2021.02.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нь дүүргийн хорооны дарга нарыг ажлаас нь халж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ талаарх сонсголыг маргааш /2021.02.10/ зохион байгуулахаар болжээ. Цар тахлын үед 25 хорооны даргыг ажлаас нь халж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж тэрбээр хэллээ. Түүний энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан арга хэмжээ авахыг хүссэн шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ