Маргааш Японоос 160 иргэнээ татан авна

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Маргааш Японоос 160 иргэнээ татан авна

Маргааш Японоос 160 иргэнээ татан авна

Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрээр маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт таван удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж