“Мэдээллийн цаг” хурал боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Мэдээллийн цаг” хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

“Мэдээллийн цаг” хурал боллоо

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” хурал өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Кувейт Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Бахрейны Вант Улсад албан ёсны айлчлал хийсэн, 2016 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Софи хотноо болж байгаа Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдаан, 2016 оны 3 дугаар сарын 24-нд Канберра хотноо болсон Монгол Улс, Австралийн Холбооны Улсын ГХЯ-д хоорондын 2 дугаар Зөвлөлдөх уулзалт, 2016 оны 3 дугаар сарын 23-нд Уэллингтон хотноо болсон Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ-д хоорондын 2 дугаар Зөвлөлдөх уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, хилийн чанд дахь Монгол Улсын иргэдийн эрх ашгийн асуудалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-05 103.9.89.210

ТА ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ БИШ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗААВАЛ ГУТЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦООРОЙ ТАНЫГ ӨМНӨӨС ТАНЫ ГУТАЛ ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛЭРХИЙЛНЭ