Японы шумбагч онгоц Хонгконгийн хөлөг онгоцтой мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Японы шумбагч онгоц Хонгконгийн хөлөг онгоцтой мөргөлджээ

Японы шумбагч онгоц Хонгконгийн хөлөг онгоцтой мөргөлджээ

Японы зүүн өмнөд эргийн ойролцоо өчигдөр/2021.2.8/ Японы усан цэргийн шумбагч онгоц Хонгконгийн тээврийн хөлөг онгоцтой мөргөлджээ. Хүний амь хохироогүй ч шумбагчийн багийн гурван хүн хөнгөн бэртэж, онгоцны орой хэсэг нь эвдэрсэн байна.

Японы Сорюү шумбагч баруун өмнөд нутгийн Шикокү арлаас хөдлөөд эргээс 50 метр зайд уснаас ил гарах гэж байгаад Хонгконгийн хөлөг онгоцтой мөргөлдсөн хэмээн Японы далайн өөрийгөө хамгаалах хүчин мэдэгджээ.

Мөргөлдөөнөөс болж шумбагчийн орой хэсэг бага зэрэг эвдэрсэн ч ноцтой асуудал үүсгэхгүй юм байна. Харин Хонгконгийн хөлөг онгоцны талаар нарийн мэдээлэл өгөөгүй ч нутгийн хэвлэлүүдэд дурдсанаар хөлгийн нэрийг Ocean Artemis  хэмээн нэрлэдэг бөгөөд Чиндао боомтоос өнгөрсөн долоо хоногт гарч, 90 мянган тонн төмөр Окаяама боомтод хүргэхээр 21 хятад далайчдын багтай явж байжээ.

Батлан хамгаалахын сайд Нобуо Кишигийн хэлснээр болсон явдал тун харамсалтай бөгөөд шумбагч эвдрэлээсээ болоод түр хугацаанд холбоо тасарсан аж. Харин хөлөг онгоцны багийнхны хэлснээр багийн гишүүд огт гэмтэж бэртээгүйгээс гадна тавцан дээр бараг юм мэдрэгдээгүй аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж